Трамп 2030 он гэхэд ДОХ-ыг устгана гэв

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 06


АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр /2020.02.05/ уламжлалт ёсоор Конгрессын хоёр танхимын нэгдсэн чуулганд үг хэлсэн. Тэрбээр олон улсын харилцаа, сансар судлал, эрүүл мэнд, эдийн засаг, АНУ-ын өнөөгийн байдал зэрэг олон асуудлыг хөндөн ярьсан билээ.

Түүний ярьсан сэдвүүдээс олны анхаарлыг ихэд татсан нь “Саран дээр эмэгтэй хүн буулгаж, Ангараг гараг дээр төрийн далбаагаа мандуулах анхны улс болно” гэсэн үг байв. Гэхдээ Доналд Трампын энэ “мөрөөдөл” нь Конгресс “Artemis” сансрын хөтөлбөрийн санхүүжилтийг бүрэн шийдвэрлэсэн тохиолдолд биелэх боломжтой юм.

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч түүнчлэн 2030 он гэхэд ДОХ-ыг устгана гэлээ. Тэгвэл дэлхий дахиныг түгшээгээд байгаа коронавирусийн талаар Трамп халдвараас иргэдээ хамгаалахын тулд бүхий л шаардлагатай арга хэмжээг авч байгаагаа хэлэв. АНУ-ын мэргэжилтнүүд энэ асуудлаар Хятадын эрх баригчидтай нягт хамтран ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top