ДЭМБ: Шинэ коронавирус тахлын хэмжээнд хүрэх ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ байна

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 11

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас шинэ коронавирусийн халдвар, хамгааллын талаарх дэлхийн болон Монголын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна. (2020.02.11)

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Шинэ коронавирусийн халдвар өдөр бүр нэмэгдэж байна. Олон улсын эрдэмтэд судалгаа шинжилгээгээ эрчимжүүлж, шинэ дүгнэлт, мэдээллүүд гаргаж байна. Судалгаагаар халдвар авсан хүн дунджаар 5-6 хүнд тараах магадлалтай гэж гарсан. Түүнчлэн өвчний нууц үе буюу 2-14 хоногт ямар нэгэн шинж тэмдэггүйгээр халдвар тараах магадлалтай гэж үзсэн. ДЭМБ-ын Ерөнхий захирал хэлэхдээ "Энэ бол зөвхөн мөсөн уулын орой байж магадгүй, цаашдаа шинэ коронавирусийн халдвар тахлын хэмжээнд хүрэх өндөр эрсдэлтэй байна" гэж анхааруулсан. Дэлхийн улс оронд амны хаалт буюу маскийн асуудал үүсэж байна. Ялангуяа Сингапур, Солонгос зэрэг оронд амны хаалт болон хувийн хамгаалах хэрэгслийг ихээр нөөцлөх, ямар нэгэн хэмжээгээр үнэ нэмж худалдаалбал торгууль ногдуулах хууль эрх зүйн актыг гаргасан байна. Маскийн хомсдол үүсэж байгаа энэ үед иргэд өөрсдөө маск хийж, хэрэглэх нь зүйтэй” гэв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа “ДЭМБ-ын мэдээллээр 2020 оны хоёрдугаар сарын 11-ний 08:00 цагийн байдлаар шинэ коронавирусийн 43 мянга 99 тохиолдол бүртгэгдэж, нас барсан хүний тоо 1018 боллоо. БНХАУ-аас өөр улсад 391 тохиолдол бүртгэгдсэнээс ихэнх нь БНХАУ-ын Хубэй мужид аялсан иргэд байсан ч сүүлийн үед Франц, Герман, БНСУ, Малайз, Сингапур, Испани, Тайланд, АНУ болон Веьтнамд БНХАУ-д зорчсон түүхгүй иргэд шинэ коронавирусийн халдвар авч байгаа нь анхаарал татаж байна. Үүнээс гадна БНХАУ, Япон, Саудын Араб зэрэг улсад шинж тэмдэг илрээгүй хүмүүс шинэ коронавирусийн халдвар авсан нь батлагдсан тохиолдлууд илэрч байна. 2020 оны нэгдүгээр сарын 6-ны ЭМЯ, ОБЕГ, МХЕГ хамтран дөрвөн удаагийн эрсэхийн үнэлгээ хийж, эрсдэлийг бууруулах ажлыг зохион байгуулж байна. Энэ долоо хоногийн гол ажил нь эмнэлгийн халдвар хамгааллын дэглэмийг үнэлэх, зохион байгуулах, 21 аймаг, есөн дүүргийн эрүүл мэндийн ажилчдад тэнхимийн болон онлайн сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулах юм. Мөн ДЭМБ-аас сэхээн амьдруулах чиглэлээр олон улсын яаралтай тусламжийн багийг авчрахаар ярилцаж байна. Энэ долоо хоногт 3000 оношлуур нэмж ирнэ” гэв.

Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрын дарга, хурандаа Ц.Мягмардорж “Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр зорчигч тээврийн хэрэгслийн зарим хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Монгол Улсын иргэн гадагшаа, тэр тусмаа БНХАУ руу зорчих хөдөлгөөнийг хязгаарласан. Хагалгаанд орох зэрэг зайлшгүй шаардлагаар зорчих бол БНХАУ руу нэвтрүүлж байна. Өчигдрийн байдлаар Монгол Улсын 625 иргэн БНХАУ-аас зорчиж ирсэн. Мөн 351 тээврийн хэрэгсэл БНХАУ-ын хилээр нэвтэрснээс 248 нь нүүрс тээврийн автомашин байна.

БНХАУ-аас нэгдүгээр сарын 28-наас хойш өнөөдрийг хүртэл 12 мянга 152 хүн Монгол Улсад зорчин ирснээс 11 мянга 354 нь Монгол Улсын иргэн байна. Түүнчлэн нэгдүгээр сарын 28-наас хойш Монгол Улсын 96 иргэн зайлшгүй шалтгааны улмаас БНХАУ руу зорчсон байна.

Нэгдүгээр сарын 28-наас хойш буюу 14 хоногийн хугацаанд 3851 иргэнийг хилийн боомтуудаар тээвэрлэн авчирсан. Үүнд агаарын болон төмөр замын боомтоор зорчин ирсэн иргэд хамаарахгүй. Мөн нэгдүгээр сарын 28-наас хойш БНХАУ-ын 442 иргэн Монгол Улсад зорчин ирсэн байна” гэв.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(59.153.112.195) 2020 оны 02 сарын 11

Маскаа өөрсдөө оёод зүүдэг л байсан яагаад энэ хүмүүс дандаа бэлэн юм нэхээд тэнэгтээд байдаг юм бэ \nМанай ЗГ харин ч маш хурдан сайн арга хэмжээ авсан нь өвчнөөс сэргийлж байна харин хүмүүс л өөрсдийн боловсрол сэтгэхүйн хомсдлоос болоод арай дэндүү байна хэрэв вирус илэрвэл төр засаг руугаа бурууг чихэж үхлээ хатлаа ээ гэгээ минь гэнэ дээ өөрсдөөсөө болсноо мэдэхгүй

0  |  0
zochin(150.129.142.168) 2020 оны 02 сарын 11

BURMUSUN KHORIGLOOCHEE , AYULTAY GEED BAYKHAD UURSDIIGUU , BUSDIIG BODDOGGUY , UKHSENEE KHIIJ URAGSHAA YAWDAG BAYNAA?

0  |  0
иргэн(103.50.206.40) 2020 оны 02 сарын 11

Маскаа зүү. \n

0  |  0
kt(103.10.23.4) 2020 оны 02 сарын 11

Өөрсдөө маскаа зүүгээч ээ............

0  |  0
kt(103.10.23.4) 2020 оны 02 сарын 11

Өөрсдөө маскаа зүүгээч ээ............

0  |  0
kt(103.10.23.4) 2020 оны 02 сарын 11

Өөрсдөө маскаа зүүгээч ээ............

0  |  0
Top