Хөвсгөл аймагт коронавирусын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ. Үүнтэй холбоотойгоор Хөвсгөл аймгийн Онцгой комисс өнөөдөр /2020.02.11/ хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ.
1. Шинэ коронавирусын халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тандалт, эмнэлгийн тусламж үйлчилгээ, хариу арга хэмжээний бэлэн байдалд эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийхэд Эрсдэлийн түвшин “Өндөр” үнэлэгдсэн тул идэвхжлийн горимд шилжин ажиллах,
2. Шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор гуравдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулах байсан "Хөх сувд-2020" мөсний баярын үйл ажиллагааг зогсоох санал гаргалаа. Энэхүү шийдвэрийг БОАЖЯ-нд уламжилж% эцэслэн шийдвэрлүүлэх,
3. Аймаг, сумдад Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газар, караоке, баар цэнгээний газруудын үйл ажиллагааг 2020 оны хоёрдугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны гуравдугаар сарын 02-ыг хүртэлх хугацаанд түр зогсоох,
4. Аймгийн төвд коронавирусийн сэжигтэй тохиолдол нэг бүртгэгдэж, тусгаарлагдсан тул Мөрөн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүн ам олноор цуглардаг хүнс, барааны зах болон “Шинэ мөрөн” худалдаа үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг 2020 оны хоёрдугаар сарын 11-нээс 2020 оны хоёрдугаар сарын 13-ныг хүртэлх 2 хоногийн хугацаанд түр зогсоох, энэ хугацаанд объектуудад ариутгал халдваргүйтгэл хийлгэх, хог хаягдлаа цэвэрлэх, ил задгай хаяхгүй байх, хориглосон газар, цэг болон нийтийн эзэмшлийн зам талбайд хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалах, үзэсгэлэн худалдаа гаргах, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхгүй байх,
5. Шинэ коронавирусын халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж буй “Шуурхай штаб”-ыг 24 цагаар гаргаж, холбогдох албадын дарга гишүүдэд үүрэг чиглэл өгч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэн зөв мэдээлэл өгч ажиллах, эрсдэлийн түвшин нэмэгдэх үед хүний нөөцтэй байх, шинэчилсэн төлөвлөгөө боловсруулж ажиллах, сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтлыг илрүүлж, хүн тээвэрлэж байгаа жолооч нар болон Өмнөговь аймгийн Гашуун сухайт, Цагаан хаданд ажиллаж байгаа болон ажиллаж байгаад ирсэн жолооч нарын нарийвчилсан судалгааг гаргах, холбогдох айлуудын орчимд хяналтын пост ажиллуулах, Аймгийн Онцгой комиссын даргын 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэн ажиллахыг бүх байгууллагуудын дарга нарт тус тус үүрэг болголоо.
Сэтгэгдэл ( 7 )
800 хужаа нууж далдалж оруулаад байсан.Одоо дотроо гарсан ч тэр хүмүүс л оруулаад бн ш дээ.Зориутаар оруулаад байгаам биш үү?
Uneniimuu.Araishdee.Harissan buh huniig tusgaarlah heregtei.Tsuuhun ard tumen shuufee bid shin.Darui arga hemjee abbal sainsandaa.
Ugaasaa boli.yavna gesen bodoltoi hyn bgagyi bailgyidee.er n ch tegeed yher malnaas dor yumnuud l ihevchlen tsuglarch, shees baas, hog novsh, mashiniihaa tos maslo nus tsereeree buzarlaj bgaad l irdeg bizdee.
Мөсний баярыг бүр болих хэрэгтэй дээ. Хайран сайхан байгаль эхээ бузарлаж л дуусч байгаа шүү
Яг үнэн үү.
Зам шалгалтаар хаанаас ямар замаар хөвсгөл хүртэл явсаныг мэдээлэх хэрэгтэй. Хэдэн хүнтэй уулзсан хавьтсан энтэрийг ч ил болго.
GADNAAS IRSEN IRGEDEE TUSGAARLANA GEDGIIG MEDEKHGUY ZASGIIN GAZAR UU DAA?