П.Нямхүү: Гашуун сухайтад тусгаарлагдсан 12 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 12

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас шинэ коронавирусийн халдвар, хамгааллын талаарх дэлхийн болон Монголын нөхцөл байдлын талаар мэдээллийг одоо (2020.02.12) өгч байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020 оны хоёрдугаар сарын 10-нд Хөвсгөл аймагт тусгаарлагдсан иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан. 2020 оны хоёрдугаар сарын 10-нд Гашуун сухайт боомтод тусгаарлагдсан 12 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Гэхдээ эдгээр иргэдийг 14 хоног тусгаарлана. 2020 оны хоёрдугаар сарын 11-нд шинэ коронавирусийн долоон сэжигтэй тохиолдол илэрч, шинжилгээний хариуг хүлээж байна. БНХАУ-ын Ухань хотоос  ирсэн 31 оюутныг энэ долоо хоногт ХӨСҮТ-өөс гаргана” гэлээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.118.95) 2020 оны 02 сарын 12

Голомттой газраас ирсэн хүний хугацааг 7 хоног сунгаад яасан юм бэ

0  |  0
Иргэн.(202.179.3.246) 2020 оны 02 сарын 12

Далд хугацаа 14 биш 24 хоног боллооо гээд дэлхий дахин зарлаад байхад манайхан тоохгүй л байгаа юм уу.ард түмэндээ тараахыг хүлээгээд бгаа юм уу..энэ удирдлагуудыг ойлгохгүй бна...манайхаас хүчтэй улс нь хятадуудыг хилийн дээс алхуулахгүй хориод бхд манайх хэдэн зуугаар нь оруулаад.зайлшгүй шаардлагатай гэх юм яриад бх .тэр вирус онцгой хүмүүст тусдаггүй юм гэж үү..хүн бол хүн...

0  |  0
Зочин(150.129.142.132) 2020 оны 02 сарын 12

Дамжуулж халдаах хугацаа 12 биш, 24 хоног байна гээд дэлхийд зарлагдсан шүү дээ. 24 хоног тусгаарлах хэрэгтэй, Бүр Уханиас ирсэн шүү дээ.

1  |  0
xx(192.82.73.179) 2020 оны 02 сарын 12

4 honood surug. 6 honood eyereg garaad bhad yaj itgeh bilee,,yadaj 24 honuulmaar yumdaa

2  |  0
Top