ДЭМБ-аас ЭМЯ-нд таван төрлийн хувийн хамгаалах хэрэгсэл өглөө

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 13

Монгол Улсын хувьд шинэ коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах,  халдвар гарсан тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодисын нөөц бүрдүүлэх талаар шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хамгаалалтын нүдний шил, үзлэгийн бээлий, амны хаалт N95, нэг удаагийн амны хаалт, нэг удаагийн халат зэрэг таван төрлийн хувийн хамгаалах хэрэгслийг гардуулж өглөө. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица болон бусад албаны хүмүүс оролцлоо.
 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар манай улсад дэмжлэг үзүүлэн нягт хамтран ажилладаг бөгөөд  тусламжаар ирсэн эмнэлгийн хэрэгслийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top