Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах хүрээнд Цэргийн төв эмнэлэг есөн давхар эмнэлгийн байраа бүрэн чөлөөлж, 570 ор дэлгэн нийт 300 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллуулах хуваарь гаргасан байна.
Мөн халдвараас сэргийлэх, хяналтыг сайжруулах зорилгоор орох болон гарах бүх хаалган дээр хөтөч, харуул ажиллуулж, иргэд, үйлчлүүлэгчдэд амны хаалт зүүлгэх, гар ариутгах, биеийн халуун үзэх зэрэг хяналтыг тогтмолжуулж ажиллаж байгаа аж.
Эмнэлэгт ажиллаж буй ажилтнууд ч мөн аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа бөгөөд нэг удаагийн хамгаалах хэрэгсэл өмсөх, тайлах сургалтыг явуулсан байна.
Мөн коронавирусын халдварын үед авах арга хэмжээ, оношилгоо, эмчилгээний талаар заавар зөвлөмж өгөх сургалт явуулжээ. Үүний дараа мэдлэг шалгах тест авч мэргэжил дээшлүүлэн ажиллаж байгаа ажээ.
Тус эмнэлэгт халдвартай өвчтөн ирсэн тохиолдолд зөөвөрлөх болон тусгаарлах замын схем зургийг гаргаж, тоног төхөөрөмж, машин техникийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )