Монголын улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагууд хамтран “Шударга сонгууль” хэлэлцүүлгийг өнөөдөр /2020.02.14/ СЕХ-нд зохион байгуулахаар төлөвлөөд байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Учир нь шинэ төрлийн коронавирусийн нөхцөл байдалтай уялдуулан тэднийг СЕХ-нд нэвтрүүлээгүй юм.
Энэ талаар МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар “Шударга сонгуулийн төлөөх хэлэлцүүлэгт оролцохоор 100 гаруй хүн цуглаад байна. Гэтэл коронавирусийн нөхцөл байдалтай холбогдуулан хэлэлцүүлгийг хийлгэхгүй гэж Төрийн тусгай албанаас мэдэгдлээ. Бид төрийнхөө шаардлагыг хүндэтгэн үзээд хэлэлцүүлгээ хойшлуулж байна. Үнэндээ УИХ-ын гишүүд, сайд нар орон нутагт “сайн малчин” шалгаруулаад олон нийтийг хамарсан хурал зохион байгуулж байгаа. Гэтэл биднийг зөвшөөрөхгүй байгаа нь харамсалтай.
Хамгийн гол нь Монгол Улсад шударга сонгууль явагдаж төрийн тогтолцоог эрүүл болгох шаардлагатай. Олон нийтийн бухимдал өндөр хэмжээнд хүрсэн энэ үед бид зөв зохицуулалт хийх шаардлагатай байна. Би 2008 онд сонгуульд өрсөлдөж байсан. Тухайн үед сонгуулийн өмнө нийгмийн уур амьсгал нам жим байсан ч сонгуулийн дараа улс төрийн нөхцөл байдал хурцдаж байсан. Одоо бол сонгуулиуд мөнгөөр явагддаг болсон. Хар машинаар луйвардаж байна. Энэ бүхнийг цэцлэхгүй бол 2008 оны нийгмийн хямралт байдал дахин гарахыг үгүйсгэхгүй” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 6 )
zail novshoo
Тэнэгт хэн та нарыг дагаад л шоронд орохыг боддогиин
ЭНЭ БОЛ ОЛИГТОЙ ХYН БИШ ГЭЖ САНАГДДАГ
ene neg enkhbayaryn gar khul dandaa eldew yum yarij khutsaj yawakh yum . khend kheregtey yum be
хэнд ч хэрэгтэй юм
хүмүүсийн анхаарал татах гэж дандаа муу ёрлосон юм ярьж явдаг хүмүүс байх юм даа