Дуучин Р.Келлиг хүчингийн хэргээр яллагдагчаар татжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 15

Америкийн R&B дуучин Р.Келли 13 удаагийн хүчингийн хэрэгт холбогдож, саатуулагдаад байна. Түүнд Иллиной мужийн Холбооны прокурорын газраас түүнийг яллагдагчаар татаад байна.

Түүнийг өнгөрсөн оны долоодугаар сараас эхлэн хүчингийн хэрэг үйлдсэн эсэхийг мөрдөн шалгаж байсан юм. Тухайн үед 1997 онд 14 настай охиныг хүчиндсэн гэсэн үндэслэлээр Иллиной мужийн цагдаагийн газарт хандсан билээ.

Түүнчлэн өнгөрсөн наймдугаар сард Нью-Йорк хотын прокурорын газраас яллагдагчаар татсан ч хүчингийн хэрэгт холбогдолгүй гэдгийг тогтоосон юм.

Иллиной мужийн холбооны прокурорын газар түүнийг 1997-2018 оны хооронд нийт 10 охиныг хүчирхийлсэн байж магадгүй гэж үзэн яллагдагчаар татсан аж.

Дуучин Р.Келлигийн өмгөөлөгч энэ хэргийг нэр хүндийг нь унагаах гэсэн үйлдэл гэж үзэж байгаа бөгөөд шударга шүүхээр хэргээ шийдүүлэх хүсэлтэй байгаа гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: NPR

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.40.22) 2020 оны 02 сарын 15

Uu zailuul. Jijigheen erhteitei hog vj l dee.

0  |  0
ggg(66.181.165.171) 2020 оны 02 сарын 15

har buzaruud huuhed huchindeed l

0  |  0
Top