Өнгөрсөн сард нийслэлд ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 17

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны нэгдүгээр сард 4184 болж, өмнөх оны мөн үеэс 513-аар нэмэгджээ.

Ийн нэмэгдэхэд,

 

  • Гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 86-аар,
  • Мөөгөнцрөөр өвчлөгчид 264-өөр,
  • Трихомониазаар өвчлөгчид 205-аар,
  • Тэмбүүгээр өвчлөгчид 227-оор,
  • Вируст гепатитаар өвчлөгчид 11-ээр,
  • Гонококкт халдвараар өвчлөгчид 104-өөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Харин цусан суулгаар өвчлөгчид 116-аар, сүрьеэгээр өвчлөгчид 69-өөр, салхин цэцгээр өвчлөгчид 186-аар буурчээ.

Улаанбаатар хотод 2020 оны нэгдүгээр сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 288 болсон байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийг төрлөөр, дүнд эзлэх хувиар авч үзэхэд 2020 оны нэгдүгээр сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1900 болж, өмнөх оны мөн үеэс538-аар нэмэгджээ. Харин амьсгалын замын халдвар 1516 болж, өмнөх оны мөн үеэс 169-өөр, гэдэсний халдварт өвчин 185 болж, 116-аар буурчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top