Уханиас ирсэн 31 оюутан дахин 14 хоног ӨӨРСДИЙГӨӨ ТУСГААРЛАНА

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 02 сарын 17

БНХАУ-ын Ухань хотоос ирсэн 31 оюутан өнгөрсөн бямба /2020.02.15/ гарагт ХӨСҮТ-өөс гарцгаасан билээ. Тэгвэл тэдний нэг иргэн А.Золбоо өөрийн цахим хуудаснаа талархсан сэтгэгдлээ бичжээ. Ингэхдээ тэд гэртээ харьж, өөрсдийгөө дахин 14 хоног тусгаарлах талаараа дурдсан байна.

Тэрбээр "Ухань хотоос ирсэн бидний 31 оюутан 14 хоног тусгаарлагдсан ХӨСҮТ-ийнхөө хамт олонд, энэ хугацаанд бидний төлөө ээлжгүйгээр ажилласан "Шинэ ба сэргэж байгаа халдварын 7-р тасаг" -ын сайхан сэтгэлт эмч, сувилагч, асрагч, ариутгагч нартаа баярласан сэтгэлийнхээ илэрхийлэл болгон сэтгэлийн бяцхан бэлэг, ТАЛАРХАЛ, нэг сая төгрөгийн эрхийн бичгийн хамт гардуулан өгөөд, сайхан үгс сонсож, эмч нараасаа гэртээ тусгаарлагдах зөвлөмжөө хүлээн аваад харьцгаасан юм. Бид хайртай аав ээжийдээ уулзан золгоод, өөрсдийн ухамсараар, гэрээсээ гаралгүй 14 хоног өөрийгөө тусгаарлах болно" гэжээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (66.181.181.33) 2020 оны 02 сарын 17

баахан зардал гаргаад ирсэн ч гэсэн өвчингүй байгаад баяр хүргэе

0  |  0
Зочин (202.179.25.216) 2020 оны 02 сарын 17

1За оюутнууд минь 14 хоног бусдаас насан туршдаа хятдаас тусгаарлаж яваарай. түүхээ сана.Монгол хүн хятадтай цус холилдвол 4-5 дахь үеийн дараа үр удам нь тасардаг жамтай“\nМонгол Улсын түүх”-д “Юан гүрний хаад Монголчуудыг Хятадтай холилдон уусах явдлаас сэргийлж Монгол, Хятад хүмүүс ураг холбох, Монгол хүн Хятад хувцас өмсөх, Хятад зан заншилд орох зэргийг хуулиар чандлан хориглож байжээ”\n Манжийн хааны зарлигт Хятад иргэн Монгол эхнэр авахыг хориглосон байдаг бол 1913 оны богд хааны зарлигт “Хятад хүн лугаа ураг барилдаж, богтолж үүрд болохгүй болгоогтун” гэжээ \n

1  |  0
Top