Хил хааснаас хойш 106 монгол иргэн БНХАУ-аас орж ирж, 336 үлджээ

М.Хангал | Zindaa.mn
2020 оны 02 сарын 18

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан нийт 73429 тохиолдол бүртгэгдсэнээс БНХАУ-д 72436 хүн халдварлажээ. Өнгөрсөн хугацаанд халдварын улмаас нийт 1868 өвчтөн нас барсан бол 12500 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Нэг хоногийн дотор халдварын 1886 шинэ тохиолдол батлагдсан бол 98 өвчтөн нас барж, 1701 өвчтөн эмнэлгээс гарсан байна.

БНХАУ-д одоогоор Монгол Улсын 336 иргэн байгаа аж. Энэ талаар ГХ-ны сайд Д.Цогтбаатар “Манай улсын 336 иргэн БНХАУ-д байна. Тэдгээр иргэдээ буцаан авчрах чиглэлээр ажиллаж байгаа. Өмнө нь хилээр нэвтрэх журамд зохицуулалт хийж ажиллахдаа хугацаа өгч, иргэдээ татаж авсан. Иргэдэд эх орондоо ирэх хугацаа өгсөн ч цаана нь тодорхой тооны монгол иргэд үлдсэн” хэмээн мэдээлэл өглөө. 

Мөн ГХ-ны дэд сайд Б.Батцэцэг “Хил хааснаас хойш 106 монгол иргэн орж ирсэн. БНХАУ-ын хэд хэдэн хотод манай иргэд байгаа. Тодруулбал, Шанхайн тойрогт 180, Бээжинд 56, Эрээнд 100, Хөт хот дахь иргэдийн тоо одоогоор тодорхойгүй байна. Бүх улс орнууд Хятадаас иргэдээ татаж байгаа” хэмээлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Linda Mark(105.112.107.131) 2020 оны 02 сарын 18

ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ\n\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. (Davidwilsonloancompany4@gmail.com)

0  |  0
Top