Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч О.Сэргэлэн дэлхийн эрүүл мэндийн салбарын шилдэг 101 манлайлагчийн нэгээр шалгарлаа.
"World Health & Welness" холбооноос зохион байгуулдаг 11 салбарын 101 манлайлагчийг шалгаруулах номинацид 136 орны шилдгүүдээс эрүүл мэндийн салбарын манлайлагчаар Монгол Улсын Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч Оргойн Сэргэлэн шалгарсан байна. Энэ үйл явдлыг УНТЭ-ийн хамт олон удирдлагууд баяртайгаар хүлээн авч, О.Сэргэлэн эмчид талархал илэрхийлэн хүндэтгэл үзүүллээ.
УНТЭ Мэс заслын зөвлөх эмч, Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, АШУ-ны доктор, профессор, Монгол Улсын Хүний Гавъяат эмч О.Сэргэлэн нь 2007 онд элэг шилжүүлэн суулгах туршилтын мэс заслын төслийг ШУТС-ийн санхүүжилтээр эхлүүлж, 26 гахайд элэг шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг хийж эхэлсэн бөгөөд элэг шилжүүлэн суулгах багийг анхлан зохион байгyулж, багийн ахлагчаар ажилласан юм.
ТҮҮНИЙ АМЖИЛТААС
2009 онд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний удирдамжийг бичиж, 2010 онд ЭМСЯ-аар батлуулан, 2010 онд БНСУ-ын АСАН Анагаах ухааны төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан.
2011 онд Монголд анх удаа элэг шилжүүлэн суулгах мэс заслыг БНСУ-ын АСАН Анагаах ухааны төвийн эмч нартай хамтран гүйцэтгэсэн. Ингэснээр Монгол Улс дэлхийд элэг шилжүүлэн суулгасан 46 дахь орноор бүртгэгдсэн.
2014 онд анх удаа хоёр хүүхдэд элэг шилжүүлэн суулгасан.
2015 онд нэг хүнд цогцосны донороос элэг шилжүүлэн суулгасан.
2020 оны хоёрдугаар сарыг хүртэлх хугацаанд Элэг шилжүүлэн суулгах багийн хамт олон нийт 94 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2018 оны статистик үзүүлэлтээр нийт хүн амын тохиолдлоор амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал нь дэлхийд гуравдугаарт эрэмблэгдсэн нь манай элэг шилжүүлэн суулгах багийг ахалж байгаа Гавьяат эмч О.Сэргэлэнгийн ур чадвар, хичээл зүтгэлийн үр шим юм.
Эх сурвалж: УНТЭ
Сэтгэгдэл ( 39 )
Одоо яаралтай ардын эмч, төрийн шагналаа төр засаг хүртээмээр л байна шүү
Үнэхээр сайхан сэтгэлтэй, хүн ардынхаа төлөө зүтгэсэн ховор эгэлхэн, гавъяатай хүмүүн билээ
Үнэхээр сайхан сэтгэлтэй, хүн ардынхаа төлөө зүтгэсэн ховор эгэлхэн, гавъяатай хүмүүн билээ
Монголын бахархал яахын аргагүй мөн. Баяр хүргэе.
Гайхалтай. Монголд мэргэжлийн баг бурдээд, тэр нь дэлхийд байр эзэлж байна гэдэг бол Монгол бахархал менеес мен. 10 хурэхгуй жилийн дотор шуу
Haluun bayr hurgej Ajliin amjilt husie !
Үнэхээр бахархмаар мундаг эмч шүү
монголын амьд баялаг гэж үнэлж байна манай улс энэ баялгаа үнэлж бусдад сургаж өвлүүлж хөгжүүлэхэд хөрөнгө гаргах бас эрдэмтдийнхээ оюун ухааныг бүх талаар үнэлэх ёстой хичнээн гэр бүлд аз жаргал бэлэглэсэн бол гэж бодож баяр хүргэж байна нэг ч гэсэн ийм эмчтэй байгаа бол монголчууд бид азтай
монголын амьд баялаг гэж үнэлж байна манай улс энэ баялгаа үнэлж бусдад сургаж өвлүүлж хөгжүүлэхэд хөрөнгө гаргах бас эрдэмтдийнхээ оюун ухааныг бүх талаар үнэлэх ёстой хичнээн гэр бүлд аз жаргал бэлэглэсэн бол гэж бодож баяр хүргэж байна нэг ч гэсэн ийм эмчтэй байгаа бол монголчууд бид азтай
Мундаг юмаа таньд ажлын өндөр амжилт хүсэе.монголынхоо ард түмний эрүүл энх сайн сайхан амьдралын төлөө нойр хоолгүй өдөр шөнөгүй ажиллаж бгаад чинь сэтгэлээс талархаж явдаг шүү. Таний цаашдын ажилд улам их амжилт, амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Естой мундаг хун юмаа
Ийм мундаг эмч нартай байж яах гэж гадагшаа яваад байдаг байнаа.
Olon khund amidral beleglej baigaad ni bayarlalaa. Tand bolon tanai khamt olond ajliin undur amjilt eruul enkhiig khusen eruue.
Сэргэлэн эмчдээ баяр хүргэж амжилт хүсье мундаг эмч шүү цуг ажиллаж байлаа
АУДЭС-ийг 1982 онд төгссөн хамт олон чинь найзыгаа дэлхийд данстай мундаг мэс засалч болсонд чамаараа бахархаад бахархаад барашгүй.Баяр хүргэж улам их амжилтыг хүсэн ёрөөё.
Мундаг эмчдээ сайн сайхныг хүсье
Би таньд хорвоогын бүх сайн сайханыг ерөөе.\n
ОРГОЙ БАГШИЙН АШУУ ЭРДЭМИЙГ ӨВЛӨСӨН ТАНАА НУТШИЙН ЧИНЬ АРД ОЛНЫ ӨМНӨӨС ГҮН ХҮНДЭТГНЛ ҮЗҮҮЛЭН БАЯР ХҮРГНЕ МИНИЙ НУТГИЙН АГУУ БАХАРХАЛ ТА ШҮҮ
Гайхамшигтай, нөр их хөдөлмөрч эмчид хорвоогиин хамгиин сайн сайханыг хүсэн ерөөе.
Mundag emchdee bayar huregei\n
мөн ч сайхан хүн шүү.танд болон танай багийн хамт олонд баяр хүргэж ажлын амжилт хүсэе.олон гэр бүлд аж жаргал бэлэглэсэн дээ.
Маш зөв шагнал болжээ
Монгол эмч нар дэлхийд од боллоо гэх юм.Аль эсвэл монгол хүндээ муу хийгээд байдаг юм уу.
Сэргэлэн багшдаа томоос том баяр хүргэе. та минь мундаг шүү. цаашидын ажил хөдөлмөрт тань их амжилтийг хүсэн ерөөе.
Bayr hurgeye Sergelen emch unekheer gailhamshig buteegch altan gartai emch shuu delkhii unelj baikhad mongol uls shagnal uramshuulal baikhgui yu
Chinburen emch, ene hun 2-t turiin shagnal ugmuur bga ym da
Ene emchiin Delhi is tanigdsan amjilt mongol turiin \nMel mood prohguil bn daa
Монгол эмч гэхээр сайхан байна шүү
Гайхалтай эмэгтэй бахархаж байна
Урьд нь дэлхийн 10 шилдэгийн нэг болсон байхаа. Баяр хүргэе.
Найздаа баяр хүргье. Энэ хүнд хөдөлмөрийн баатар ардын эмч гээд шагналуудыг гар татаж харамлалгүй өгмөөр юм даа
Төрийн соерхол гэдэг шагналыг л энэ хүн болон багт нь өгмөөр байгаа юм даа. Жил бүрийн шагнал олгох үед энд тэндгүй л бичих юм лаа. Хараасай гээд л. Тандаа амжилт хүсье
Сэргэлэн эмчдээ баяр хүргэе. Сэтгүүлч нь Амьгүй донороос гэж бичмээр байна. Цогцосны донор гэж ярих нь бүдүүлэг шүү. Хэл зүйн мэдлэгтэй хүн нийтлэл бичмээр юмдаа .
Олон хүнд амьдрал хайрласан хосгүй ачтан танд болон танай сайхан хамт олонд баярлалаа. Баяр хүргэе!
Манай оронд эрүүл мэндийн салбарыг ойлгох удирдлагууд их ховор байх юм даа. Ийм хүмүүсээ дэмжиж ажиллавал хүн амын өсөлт цаашилбал ард иргэд маань сайн эмч нарын хүчинд эрүүл саруул урт наслах байх гэж бодох юм. Шагнал урамшууллыг голдуж хэдэн дуу дуулсан хүмүүст л өгөх нь харамсалтай
Uneheer setgel hodlogson gaihaltai emch shuu. Bishermeer shuu. Tor hodolmoriig ni uneleh tsag bolson shuu. Iim hunii hajuud baigaa emch nar mundag baigaadaa. Bagt ni bayr hurie. Mundag mundag
Хүнд амьдрал хайралсан юугаар ч зүйрлэшгүй тийм ариун зүйлстэй хүн бол алтан гартай эмч нар юм шүү. Таньд болон танай багийн хамт олонд ажлын амжилт урт удаан наслахыг хүсэн eрөөe.
Bagshdaa bayar khurgiie.
Жинхэнэ төрийн шагнал хүртэх гавьяатай баг. Нэг мэс засал хэдэн цаг үргэлжилдэг билээ. 100 хүнд амьдрал бэлэглэнэ гэдэг үнэхээр гавьяа. Юун тэр ”Харанга”, нэг ч дуучингүй тарж бутарсан ”Соёл эрдэнэ”.