Б.Болдсайхан: Айл хэсэлгүй тэсээд 10 хоночихвол АЮУЛТ ТАХАЛ ард үлдэнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 20

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр 2020 оны хоёрдугаар сарын 20-ны 10:00 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдвараар 75,322 хүн өвчилж, 2120 хүн нас барсан бол 14 мянга 452 бүрэн эдгэрчээ.

Харин Монгол Улсын тухайд шинэ төрлийн титэм вирусийн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна.

Тухайлбал, Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх уриалга гаргаад байгаа билээ.

Дөрөв хоногийн дараа цагаан сарын баяр болох гэж байгаа энэ үед эрүүл мэндийн салбарынхан, зарим эмч нар өөр өөрсдийн зүгээс нийт ард иргэддээ хандан зөвлөгөө хүргэсээр байна. 

Тухайлбал, Б.Болдсайхан эмч өөрийн цахим хаягаар дамжуулан гэр гэртээ шинэлэх уриалга гаргажээ.

Тэрбээр “Хятад сая Цагаан сараараа золгож үнсэлдэж, нэг тавгаас савхдаж, халбагадсанаас л болсон шүү. Бусад орон гайгүй байгаа ялгаа нь тэр л байх. Ганц Цагаан сарыг хэдхэн монгол гэр гэртээ шинэлээд, айл хэсэлгүй тэсээд 10 хоночихвол аюулт тахал ард үлдэнэ шүү. Хичээгээрэй гуйя. Эрүүл өвдөхгүй, тахал хижиг тарахгүй бол эргээд баяртай золгох цаг Монгол баяр наадам зөндөө айсуй. Ээ 10 хоног л тэвчээрэй, хичээгээрэй. Алтайд бол тээр сүүлд даваа нээгдэхээр бүүр зуны эхээр зусланд айлсахаар золгож л байдаг. Монгол золголт олуулаа цуглах, золгох, үнсэх, мөнгө, хадаг барих, “хөөрөг дамжуулах”, бууз, салат нэг тавгаас авах, мах хишиг тараах, бэлэг өгөх, халууцаж даарах гээд ханиад, тахал хүүхэд хөгшдөд маш их эрсдэлтэй. Тиймээс гэр гэртээ шинэлээрэй гэж гуйж буй” гэжээ.

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Маргад(104.218.66.173) 2020 оны 02 сарын 26

Энэ байтугай том эрдэмтэд хэлж мэдэхгүй бөөн асуудал болж байхад, юугаа хийж худлаа мэдэмхийрдэг юм бол? Зайлуул?!

0  |  0
ЖАРГАЛ АХ ЧИНЬ.(202.9.46.62) 2020 оны 02 сарын 24

Хүлээж авч байна аа,та тун ухаалаг зөвлөгөө,зөвлөмж өгч бна.Цуглаж баларснаас цувж учрыг олбол дээр шүү дээ.Ирэхгүй,золгохгүй бол хэцүү юу.Ороод ирвэл ч биднийгээ уйлуулах байлгүй дээ. ЧИ МИНЬ ТЭВЧ.ЯНАГЛАН ХОРЛОХ ГЭЖ МУЙХАРЛАН ЗҮТГЭЖ ЯВЖ ҮЗЭЭГҮЙГЭЭ ҮЗЭЖ,БУСДАД УЛС ОРОНДОО БҮҮ ГАЙ БОЛ.ГЭРТЭЭ ЧАМАЙГ ГЭСЭН БҮХНИЙГ ЖИВҮҮЛМЭЭР БНА УУ.

0  |  0
otgoo(192.82.67.249) 2020 оны 02 сарын 24

ochij bolohgui geed baihad ochino geed baidag sonin humuus baina.Ene humuus shataah zuuh ruu uns bolno gevel ochij bolno. Odoo tsagt nyaluurch baidag tsag bish shuu.

0  |  1
Зочин(66.181.161.55) 2020 оны 02 сарын 23

Тийм шүү энэ айхтар өвчинийг оруулж тараахгүйн тулд айл болон ах дүү нараар хэсээд ч хэрэггүйээ гар утас чаат цахимаар амар мэндийн эрж золгоход болоо шүү дээ олон олон жилийн цагаан сарууд болно ш дээ тэвчээрэй манайхаан

0  |  0
Уншигч (103.26.195.171) 2020 оны 02 сарын 23

Өөрийн аав ээж, хадам аав ээжийндээ очиж болох юм уу.

0  |  6
Мөнхөө(202.9.46.67) 2020 оны 02 сарын 23

Хичээцгээe ээ хүмүүс эн

3  |  0
Z(64.119.17.152) 2020 оны 02 сарын 23

Ene emchiig demjij bna mash zuv

7  |  0
Зочин(66.181.161.40) 2020 оны 02 сарын 23

Дэмжиж байна энэ чинь аюултай тахал шүү дээ монголчууд минь тэвчээд хичээгээрэй

6  |  0
Zochin(66.181.161.123) 2020 оны 02 сарын 23

Humuusee dor burnee uhamsarti bj eruul menddee anhaarah ni zuitei

3  |  0
Uhaaraach hogshchuul(98.113.248.233) 2020 оны 02 сарын 23

Emee ovoo , hogshchuul uhaaraad zolgohgui geed shiidver gargachihaach. Horooniis sumdaas humuuseer uhuulga aurtalchilgaa taraagaach. Gol ni hogshchuul hiihgui geed helehed huuheduud yahiin?

3  |  0
Э(150.129.141.197) 2020 оны 02 сарын 21

Энэ тахал өвчин чин настайдуу хүмүүст илүү хүнд тусч байгаа гэдгийг настайчууддаа ойлгуул

1  |  0
Das (103.229.121.33) 2020 оны 02 сарын 22

Нээрээ л дахин дахин гуйж бна.

0  |  1
Зочин(64.119.20.247) 2020 оны 02 сарын 21

Баахан айл хэсчхээд мараашнаас нь аль нь мэдэгдэхгүй баахан заваан юм болно оо жил болгон л дараа нь янз бүрийн юм сонсогддог

1  |  0
МОНГОЛ ХҮН(202.9.46.178) 2020 оны 02 сарын 22

Давхар гуйя!!!!!! Тэвчээд ганц удаа өнгөрөөе

3  |  1
Зөв(103.229.121.69) 2020 оны 02 сарын 21

Ядаж мэргэжлийн эмчийнхээ үгэнд ороорой. Манай настан ах эгч нар маань өөрсдөө эхнээсээ ирээд хэрэггүй шүү гээд ярьж байна. Хэн хэндээ их амар юм байнаа. Настангууд маань уриалмаар байх юм. Энэ чинь өвчин гэдгийг ухаармаар байнаа

2  |  0
ss(64.119.24.141) 2020 оны 02 сарын 22

tm shvv,zolgolt hiij bgaa hvmvvs yanz bvriinl haniad tomuu hatgalgaanii virus teej bgaashdee,hvn bvrin darhlaa uur bdag uchir terbvr medegdehgvi..bgdl dor bvrnee uuriigii ger bvlee bodoh ni chuhal shvv,,

3  |  0
sss(103.212.119.191) 2020 оны 02 сарын 25

маш зөв маш зөв

3  |  0
Иргэн(122.201.24.252) 2020 оны 02 сарын 25

Зуйтэй өвчингүй бол баян шүү дэмжиж байна

4  |  0
99999(103.20.152.50) 2020 оны 02 сарын 21

түмэн зэв ...түиэн зөв ...түмэн зөв ...

2  |  0
иргэн(119.40.103.37) 2020 оны 02 сарын 21

дэмжиж байнаа

1  |  1
Top