Их аварга Д.Дагвадорж эмнэлгийн хамгаалах хувцас хандивлалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 20

Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь Их аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Дагвадорж онц ноцтой халдварын үед хэрэглэх олон улсын чанарын шаардлага хангасан 400 ширхэг хамгаалалтын битүү хувцас хэрэглэлийг Эрүүл мэндийн яаманд хандивласныг өнөөдөр /2020.02.20/ хүлээлгэн өглөө.

Д.Дагвадорж аварга ажил ихтэй байсан тул өөрийн биеэр ирж чадаагүйдээ хүлцэл өчин, туслахаараа дамжуулан тусламжийн зүйлсээ хүргүүлжээ.

Их аваргын туслах Д.Долгормаа “Монгол Улсад “Ковид-19” халдварын тохиолдол бүртгэгдээгүй ч Засгийн газар, Эрүүл мэндийн яам урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна. Тиймээс иргэн бүр ЭМЯ-наас өгч буй заавар зөвлөмжийг дагаж мөрдөхийг хүсэж байна” гэлээ. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Манай Улсад ноцтой халдвар гарсан үед эмнэлгийн ажилтнуудыг иж бүрэн хамгаалах орчин үеийн хамгаалах хэрэгсэл нэн шаардлагатай” гэдгийг хэлээд, Асашёрюү Д.Дагвадорж аваргад талархаж буйгаа дамжуулав. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top