АНУ-д онгоцны ослоор гурван хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 21

Америкийн Техас мужид хөнгөн моторт онгоц сүйрч, гурван хүн амиа алджээ. “Abilene Reporter News”-д мэдээлснээр “Beechcraft BE20 Super King Air” онгоцонд гэмтэл гарлаа гэж мэдэгдэн, нисэх буудал руу буцаж нисээд хяналтын дэлгэцээс алга болсон байна.

Сүйрсэн онгоцыг Колман нуураас баруун хэсэгт орших газраас олжээ. Онгоцонд байсан гурван хүн гурвуулаа амиа алдсан болохыг албаныхан мэдээлсэн байна.

Түүнчлэн саяхан Францад жуулчдыг тээвэрлэсэн жижиг онгоц “Piper PA-28” сүйрч, дөрвөн хүний амь үрэгдсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top