КОРОНАВИРУС: Солонгосчуудыг СҮМИЙН ЦУГЛААН айдаст автууллаа

Админ | Zindaa.mn
2020 оны 02 сарын 21

БНСУ-д ажиллаж, амьдарч буй "Күүкмин" Их сургуулийн багш Ц.Өнөрзаяа сэрэмжлүүлэг болгон энэхүү мэдээллийг ирүүлснийг нийтлэн хүргэж байна. 


БНСУ-д Коронавирусээр халдвар авсан иргэдийн 70-аас дээш хувь нь Тэгү хотоос илэрч, тэр дундаа Шинчонжи хэмээх шашны итгэгчид олонхи болох нь тодорхой боллоо.

Шинчонжи гэдэг нь "Шинэ ертөнц" гэх утгыг илэрхийлэх ба Библийн Илчлэл 21.1, 15.5-д заасныг үндэслэсэн "Шинэ тэнгэр, шинэ газар"-т ирсэн шинэ эзэн гэж өөрийгөө тодорхойлсон И Ман Хи гэгч 1984.3.14-нд байгуулсан христийн шашны нэгэн урсгал бөгөөд христийн шашныхан өөрсдөө хүлээн зөвшөөрдөггүй "гаж буруу урсгал" хэмээн эрс үгүйсгэдэг.

Энэхүү шашныг үндэслэгч И Ман Хи нь өөрийгөө шинээр төрсөн Бурхан гэж үзэн, итгэгчдийхээ тархийг угаах, өөрийхөө номлолыг заах зорилгоор сургалтын төвийг байгуулсан ба энэхүү төвд 6 сарын сургалтанд сууж Шинчонжи номлолын бага, дунд, дээд шатны сургалтанд сууж шалгалт өгч төгсдөг байна. Одоогоор төгсөгчдийн тоо 100,000 гаруй болсон. Энэхүү шашинд нэгэнт орсон хүн нь эцэг, эх, үр хүүхдээ бүгдийг орхидог бөгөөд өөрийн хөрөнгөө шинээр төрсөн Бурхан болох шашны үндэслэгчдээ өгдөг байна.

Энэ шашинд хохирогчдын нэгдэл бий болж, олон удаа шүүхэд хандаж байсан боловч БНСУ өнөөг хүртэл шашны үйл ажиллагааг хориглоогүй байгаа юм. Мөн Өмнөд Солонгосын телевизүүдээр хүртэл энэхүү "тархи угаалт"-ын талаар анхааруулсан хэд хэдэн удаагийн баримтат нэвтрүүлгүүд гарч байсан байна.

Энэ шашны урсгалынхан Япон, Хятад, Филиппин, Кампож гэх мэт Азийн 16 улс, Англи, Герман, Франц гэх мэт Европын 9 улс, Австрали, Шинэ Зеланд гэх мэт номхон далайн 2 улс, Өмнөд Африк зэрэг Африк тивийн 5 улс гэхчлэндэлхийн 40 улсад 33 сүм, 109 цуглаанд 22,478 итгэгчид цуглардаг. Гэвч 2019 онд энэхүү шашныг Хятад улс албан ёсоор хориглож, хууль бус гэж үзэн, үйл ажиллагааг нь зогсоосон байдаг.

БНСУ-ыг түгшүүрт автуулж байгаа гол асуудал нь 1000 хүн нэг танхимд цугларсан тус шашны сүмийн уулзалтад коронавирусын халдвартай хүн хоёр ч удаа очиж оролцсон нь тус улсын нийгмийг айдастай болгох гол нөхцөл болж байна.

Нэмж хэлэхэд, өөрийгөө дахин төрсөн Бурхан гэж үздэг БНСУ-ын 40 гаруй иргэн байдаг ба тэд өөр өөрсдийн сүм, номлолыг шашин, соёл, сургалтын янз бүрийн хэлбэрээр хэрэгжүүлдэг, үүнийг нь сонсож дагадаг итгэгчид ч нэлээдгүй байдаг.


 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.179.25.204) 2020 оны 02 сарын 23

Sonoj bui shashin heriiist argagui unen boljiin !

1  |  0
zochin(103.57.92.47) 2020 оны 02 сарын 21

manai shariin shashintnuud chin xenner ch zaalgaxgui bid nar xiix yumaa xiine geed l duvchignuud baigaa shuu dee xurd murdee ariutgaj baigaa yum bol uu

0  |  0
zochin(182.160.34.41) 2020 оны 02 сарын 23

Burhanig bish huniig orgomjilson gaj ursgal het tuilshral. shine tenger shine gazriig manaid horison.

1  |  0
qq(103.57.92.207) 2020 оны 02 сарын 23

tgd ter burhanni hamgaaldaggvi,taraadag gnee..iiml bgaamdaa.manaid ch gudmaar zgr yavuulahgvi, eej burhanii medeelel ugiyu gd dagaad yavdiin..anhaardag gazar gj b.auu

1  |  0
зочин(66.181.179.217) 2020 оны 02 сарын 21

Ер нь шашныг хэт ,шүтэх нь лам нарт л ашигтай. Баялаг ,бүтээлгэх ,хэрэгтэй.

0  |  0
zzzochin(43.242.243.61) 2020 оны 02 сарын 21

CHI BURUU YUM GEDGIIG NI OILGOSONGUY YU,

0  |  0
зочин(202.9.47.49) 2020 оны 02 сарын 22

сайн нийтлэл биш байна өшөө ноцтой бичээч нэг тийм сулхан давсгүй амтгүй

1  |  1
Top