Эксперт: Коронавирусийн халдвар томуу шиг УРТ ХУГАЦААНД үргэлжилж магадгүй

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 02 сарын 21


БНХАУ-ын Инженерийн шинжлэх ухааны академийн Дэд ерөнхийлөгч, амьсгалын замын халдварын эксперт Ван Чэнь 2020.02.19-нд CCTV-д өгсөн ярилцлагадаа шинэ коронавирусийн шалтгаант уушгины хатгалгаа нь томуу шиг урт хугацааны турш үргэлжилдэг архаг өвчин байж болзошгүйг анхаарууллаа. 

Тэрбээр "SARS нь халдварлах чадвар өндөртэй, үхлийн аюултай хэдий ч вирус нь эзэн биеэ устгаснаар амьдрах газаргүй болдог бөгөөд вирүсийн халдварлалт хүмүүсийн дунд нэг их үргэлжлээд байдаггүй. Харин шинэ коронавирүсийн хувьд илүү амьдрах чадвар сайтай, тэсвэртэй бөгөөд томуугийн вирустэй адил хүмүүстэй байнга зэрэгцэн орших боломжтой. Бид үүнд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Өвчний тархалтын болон биологийн хуульд нийцүүлж, өвчний эмнэлзүйн эмчилгээнд ч, өдөр тутмын ажил, амьдралын хэв маягтаа нийцүүлсэн арга хэмжээ авах шаардлагатай. Энэхүү өвчнөөс сэргийлэх, хянах хамгийн хүчирхэг арга нь шинжлэх ухааны судалгаа, шинжлэх ухааны хууль, технологийн дэвшил зэргээс үүдэлтэй байх ёстой" гэжээ. 

Гэмтсэн уушги эдгэрэх боломжтой

Одоо байгаа хязгаарлагдмал ажиглалтаар, шинэ коронавирусийн шалтгаантайгаар уушгины үйл ажиллагаа нь алдагдагдсан өвчтнүүд эдгэрч байгаа бөгөөд үүнд урт хугацааны ажиглалт шаардлагатай. 

Шинж тэмдэггүй өвчтнүүдийн илрүүлэг, эмчилгээ чухал

Одоогоор шинж тэмдэггүй халдварын тохиолдлыг илрүүлэхдээ ихэвчлэн нуклейн хүчлийн сорилыг ашиглаж байгаа. Дараа нь эсрэг төрөгч, эсрэг биеийн сорилыг мөн хэрэглэнэ. Эдгээр нь бүгдээрээ илрүүлэг хийхэд үр дүнтэй аргууд юм. 

Арга хэмжээ болон эмийн төрөл нэмэгдэж байна

Энэхүү вирусийг эмчлэх нилээн олон арга, эм байгаа боловч тэдгээрийг бүгдийг туршиж үзэж байгаа бөгөөд аль нь ч нотолгоогүй байгааг Ван онцолжээ.

Тэрбээр мөн "Эмчилгээ хэдий ерөнхийдөө ойлгомжтой болж байгаа ч бидний энэ өвчний талаархи ойлголт өнгөц хэвээр байна. Шинэ эм, эмчилгээний эрэл, хайгуулын ажил дөнгөж эхний шатандаа явж байна" гээд судалгааны явцыг хурдасгахдаа шинжлэх ухааны үндэслэл, нотолгоог хүндэтгэн үзэхийг уриалав. 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

https://news.cgtn.com/news/2020-02-20/Expert-Novel-coronavirus-may-be-as-persistent-as-flu-OeY8DoiFPO/index.html
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(192.82.73.228) 2020 оны 02 сарын 22

Хошного чи

0  |  0
zochin(150.129.142.129) 2020 оны 02 сарын 21

delhiigeed uuchilalt gui naad hoollolt deeree anhaar hodoldog buhniig idehee bolioch

1  |  0
Top