Өнгөрсөн бямба гарагаас ням гарагт шилжих шөнө Баянзүрх дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн шинэ буудлын ойролцоо хоёр давхар супермаркет, зочид буудалд гал гарсан байна. Гал гарсан даруйд иргэд дуудлага өгч, аврагчид цаг алдалгүй очсон ч гал богино хугацаанд асч, улмаар буудалд байсан хоёр үйлчлүүлэгч буудлаас гарч чадалгүй амиа алджээ. Одоогоор галын шалтгааныг тогтоохоор аврагчид ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар цахилгааны буруу холболтоос үүдэн гал гарсан байх магадлалтай гэнэ. Түүнчлэн галд амиа алдсан хохирогчид 20-25 насны залуус байсан аж.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )