Исламын бүгд найрамдах Иран улс нийслэл Тегран хотын 13-р дүүргийн дарга Мортеза Рахманзаде коронавирусээр халдварласан тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ
Тэрбээр баасан гарагт Тегран хотын нэгдсэн эмнэлэгт шинжилгээнд хамрагдахад коронавирустэй гэж гарчээ. Өвчтөний биеийн байдал харьцангуй тогтвортой байгаа аж.
Одоогоор тус улсын хэд, хэдэн хотод коронавирусийн тохиолдол илэрч халдвар авсан дөрвөн хүн амиа алдаад байна.
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл ( 0 )