Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр 2020 оны хоёрдугаар сарын 23-ны 10:00 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдвар 78741 боллоо. Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй бөгөөд сэжигтэй тохиолдол бүрийг тусгаарлан тандалт, шинжилгээ хийж байгаа юм.
Эрүүл мэндийн яамны өнөөдрийн /2020.02.23/ шинэ коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлуудын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “2020 оны хоёрдугаар сарын 21-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан. Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод тусгаарлаглсан 12 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Өчигдөр буюу 2020 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр ХӨСҮТ-д шинэ коронавирусийн зургаан сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Маргааш хариу нь гарна” гэв.
Сэтгэгдэл ( 0 )