ЭМЯ: Өнгөрсөн хоногт коронавирусийн халдвараар 21 хүн нас баржээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 02 сарын 24

Дэлхий нийтийг зочирдуулаад байгаа коронавирусийн халдвараар өвчилсөн иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвараар өвчилсөн тохиолдол бүртгэгдээгүй. Гэсэн ч Эрүүл мэндийн яамнаас өдөр бүрийн 11.00 цагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байгаа билээ.

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр хийсэн мэдэээллийнхээ эхэнд сар шинийн баярын өдрүүдэд иргэдийг төр, засгийнхаа шийдвэрийг дэмжиж ажиллах шаардлагатай байгааг онцоллоо.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан Ариунтуяа "Нийт тохиолдлын тоо 223, нас баралт 21-ээр нэмэгдсэн байна. Дэлхийн 28 оронд тархаад байна. Өдөр ирэх бүр дэгдэлтийг хязгаарлах боломж хумигдаж байна. Саяхан л гэхэд БНСУ-д Өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа" хэмээн онцоллоо.

БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэдтэй холбогдож, заавар зөвлөгөөг өгч байгаа аж.

Сар шинийн өдрүүдэд Эрүүл мэндийн яам болон холбогдох газрууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Naran(64.119.21.235) 2020 оны 02 сарын 24

Мэдээгээ лавлаж байж бичээч дээ. Зөвхөн хятадад өнгөрсөн шөнө 150 хүн нас барсан байна.Нийтдээ энэ вирус аар 2600 гаруй хүн амь насаа алдаад байна.

1  |  0
Top