Д.Нямхүү: БНСУ-аас ирсэн долоон иргэнийг тусгаарласан, биеийн байдал хэвийн байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 02 сарын 24

"Чингис хаан" олон улсын нисэх буудалд өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн БНСУ-ын зургаа, Монгол Улсын 18 иргэн ирсэн билээ. Тэдний долоог нь ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа юм. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д найман иргэнийг тусгаарлаад байна. Одоогоор тэдний шинжилгээний хариу гараагүй байгаа юм. 

Тэгвэл БНСУ-аас ирсэн долоон иргэнээс ямар нэгэн халуурах шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал нь хэвийн байгаа талаар өнөөдөр /2020.02.24/ Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-д тусгаарлагдаад байсан зургаан иргэний шинжилгээний хариу гарсан. Тэднээс коронавирусийн халвар илрээгүй. Харин өчигдөр БНСУ-аас ирсэн долоон иргэнийг тусгаарласан. Өмнө нь ХӨСҮТ-д нэг иргэнийг тусгаарлаад байна. Ингээд нийт найман иргэнийг тусгаарлаж, тандалт судалгааг хийж байна. Одоогоор тэдний шинжилгээний хариу гараагүй, биеийн байдал хэвийн байна" гэх мэдээллийг өглөө.    

Эрүүл мэндийн сайд Д.САРАНГЭРЭЛ "Улсын Онцгой комиссын өнгөрсөн хурлаас Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Сургалтын төвийг тусгаарлах шаардлагатай хүмүүст зориулж бэлтгэсэн байгаа. Өчигдөр Улаанбаатарт ирсэн Дэгү хотод сурдаг болон амьдардаг 17 хүнийг Жаргалантын аманд байдаг Сургалтын төвд тусгаарласан. Түүнээс гадна БНСУ-аас ирсэн дөрвөн гэлэнмаа, хоёр хүүхдийг өчигдөр орой ХӨСҮТ-д тусгаарласан. Тэдгээр хүмүүстэй ХӨСҮТ-ийн эмч, ажилтнууд хамгаалалтын болон эмнэлгийн зориулалтын хувцас хэрэглэлээ сайтар бэлтгэж, үзлэг, шинжилгээ хийсэн. Мөн албан ёсны орчуулагчаар дамжуулан мэдээлэл авсан. Дөрвөн гэлэнмаагийн хоёр нь болон хоёр хүүхэд нэг гэр бүлийн хүмүүс, нөгөө хоёр гэлэнмаа нь Монголд байнга оршин суудаг хүмүүс байсан. Тэдгээр хүмүүс Дэгү хотын "Шин Чон Жи" сүм буюу халдвар тархсан сүмд хамааралгүй болохыг тогтоосон" гэлээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(66.181.184.236) 2020 оны 02 сарын 25

Nam zasgiin mergen shiidver geed Ene Nyamkhyy gyai mun pyaldag hyn yumaa .

0  |  0
Дарь(103.57.95.22) 2020 оны 02 сарын 24

Баатархүү их үнэн ярьж байж магадгүй шүү. Гэхдээ, Баатархүү их мэдлэгтэ хүн биш байж магадгүй.

0  |  0
Su sh(202.179.24.254) 2020 оны 02 сарын 24

18 mongol irgeniig yagaad tusgaarlaagui ve tedniig tusgaarlaj tandalt hiih heregtei yum bish uu?

0  |  0
Zochin (73.176.171.37) 2020 оны 02 сарын 24

Hursh hyatad uls deer nemegdeed ayultai zon solongos uls bolson.

0  |  0
Монгол(202.70.34.70) 2020 оны 02 сарын 24

СОЛОНГОСЫН БҮЛЭГ ЖУУЛЧИД ХОТОД ЯВЖ БАЙНА. ХЭЗЭЭ ИРСЭН БЭ? ХЭЗЭЭ БУЦАХ ВЭ? АЛЬ ЗОЧИД БУУДАЛД БАЙГАА ВЭ? ОНЦГОЙ БАЙДЛЫН КОМИСС МЭДЭЖ БАЙНА УУ?

1  |  0
Баатархүү(202.9.40.59) 2020 оны 02 сарын 24

4-5 удаа давтан шинжилэх шаардлагатай байна гэж хятад, слнгос, япончууд ярьж бичээд байхад яагаад ганц удаа шинжилсэн болооод гаргаж явуулаад байгаа юм бэ. Чамд ер нь ухаан байна уу

1  |  0
Баатархүү(202.9.40.59) 2020 оны 02 сарын 24

илрэнэ дээ. 24-30 хоног тусгаарла

1  |  0
Top