ЭМЯ: БНСУ-д амьдардаг монгол иргэн халдвар авсан нь үнэн

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 02 сарын 25

БНСУ-ын Намъянжу хотод оршин суух 35 настай монгол иргэнээс коронавирусын халдвар илэрч, өвчтөнийг Сөүлийн Үндэсний их сургуулийн "Бунданг" эмнэлэгт тусгаарлан эмчилж байгаа талаар тус улсын зарим хэвлэлд өнөөдөр мэдээлсэн билээ.

Тэгвэл Монгол Улсын Эрүүл мэндийн яам энэ мэдээллийг үнэн болохыг баталж, албан ёсоор мэдээллээ. 2

БНСУ-д оршин суугаа монгол иргэдэд өнөөдөр өглөөнөөс эхлэн анхааруулга мессеж ирсэн тухай мэдээлэл гарч байна. БНСУ-д ажиллаж, амьдардаг иргэн Т манай редакцитай ходбогдон, гар утсанд нь мессеж ирснийг батлав.

БНСУ-ын Онцгой байдлын газар болон Хотын захиргаанаас иргэдэд ирсэн мессеж нь:

[На Ян Жү хотын захиргаа] Хоёрдугаар 24-ний өдөр Пёлнэ дүүрэгт амьдардаг нэг монгол хүнээс COVID19 илэрсэн. Гэр бүл гэх мэт ойр хавьталд орсон зургаан хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Дэлгэрэнгүй мэдээллийг вебсайтаас тодруулна уу! гэсэн утгатай байна
 


Өмнөд Солонгосын naver.com сайтад өнөөдөр энэ тухай мэдээлсэн. 

Тус сайтын мэдээнд "БНСУ-ын Намяанжү хотод Монгол улсын харьяат, 35 настай иргэн коронавирусын халдвар авсан нь илэрлээ. Тэрээр хоёрдугаар сарын 20-ны өдөр Монголоос ирсэн бөгөөд биеийн байдал муу байсан учраас гэрээсээ ерөөсөө гараагүй хэмээсэн байна. Түүнтэй хамт амьдардаг монгол эхнэр болон эгч нь халдвар аваагүй болохыг тогтоолоо. Тус өвчтөн одоогоор Пунданы эмнэлэгт тусгаарлагдаад байна. Одоогоор түүнийг хаанаас халдвар авсан болохыг нь тодруулахаар ажиллаж байна" гэжээ. 

Гэхдээ Өмнөд Солонгос дахь баттай эх сурвалжаас авсан мэдээллээр бол Намянжү дүүрэгт амьдардаг 35 настай монгол залуу 2020 оны хоёрдугаар сарын 20-нд бус хоёрдугаар сарын 8-нд Солонгост очсон бөгөд 20-ноос биеийн байдал нь муудаж эхэлжээ. 

Ёнхап ньюс агентлаг энэ талаар "БНСУ-ын Намьянху дүүргийн Бийондонг хотод амьдардаг, 35 настай монгол эрэгтэйгээс шинэкоронавирусын халдвартай болох нь батлагдсан байна. Уг өвчтөн нь элэгний өвчин, бөөрний дутагдал гэх оноштойгоор Монголоос ирээд гэрийн эмчилгээнд хамрагдаж байжээ. Түүнтэй хамт байсан зургаан монгол хүн, түүний эхнэр, эгч, ойр дотны хүмүүсээс нь шинжилгээ авсан ч азаар сөрөг гарсан байна. Тухайн хүний оршин суугаа газар, хүрээлэн буй орчныг сайтар ариутгасан. Өвчтөн одоогоор Сөүлийн үндэсний их сургуулийн "Бунданг" эмнэлэгт хорио цээрийн эмчилгээ хийлгэж байна" гэж мэдээллээ. 

Намянжү дүүрэг бол монголчууд олноороо уулздаг, монгол хоолны газар, карго гэх мэт монгол хүмүүст зориулсан үйлчилгээ олонтой газар. Тиймээс тус улсад, тус дүүрэгт ажиллаж, амьдарч байгаа иргэдийг анхаарал, болгоомжтой байхыг сануулж байна. 

 


Энэ талаар бид Эрүүл мэндийн яамнаас тодруулахад “Өчигдөр оройн 22.00 цагийн байдлаар дээрх мэдээлэл баталгаажаагүй. Одоогоор монгол иргэн халдвар авсан тохиолдол байхгүй” гэх тайлбар өглөө.

Харин Гадаад харилцааны яамны "Консулын газраас БНСУ дахь Элчин сайдын яам руу уг мэдээллийг тодруулах хүсэлт өгөөд байгаа ба албан ёсоор хариу ирсэн үед мэдээлэл өгнө" гэв. 

Харин Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн яам Монголын цагаар 14:00 цагаас коронавирусын халдварын нөхцөл байдлын талаар албан ёсны мэдээлэл хийх юм байна. 

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иьв(150.129.141.158) 2020 оны 03 сарын 02

Хуцааа Энэ солонгосууд атаархаж үхлээлдэ

0  |  0
Боргимаа(66.181.161.124) 2020 оны 02 сарын 26

Яагаад

0  |  0
Хүн(66.181.161.34) 2020 оны 02 сарын 25

Дархлаа сулрсан хүнд тусаад байгаа нь бол уу

0  |  0
guy(202.131.247.254) 2020 оны 02 сарын 25

mongol hyn tusahgyi geed baisan biz dee

0  |  0
н(66.181.176.210) 2020 оны 02 сарын 25

хөөрхий өвчний улмаас дархалаа сул зовиуртай бсн бна рйр хавийн хүмүүс нь хэд хоногын дараа давтан шинжилгээ өгмөөрийн хурдан идгэрээрэй монголчууд хэр баргын юмыг даагаад гарах тэсвэртэйдээ

0  |  0
н(202.179.31.11) 2020 оны 02 сарын 25

СОЛОНГОСД АМЬДРААД БАЙСАН Ч ЮМ ГҮЙ ЭМЧЛҮҮЛЭХ Л ГЭЖ ОЧСОН ЮМ БАЙНА.

1  |  0
Zochin(122.201.24.219) 2020 оны 02 сарын 25

Hoolnii gazruudiig mun oron suutsnii 1 dawhart bairlah tsainii gazruudiig bvr musun haagaach.

1  |  0
нууц(202.126.89.96) 2020 оны 02 сарын 27

монголдоо байсан бол юу гэж халдвар авах вэ дээ

2  |  0
Эх хүн байна(202.9.46.56) 2020 оны 02 сарын 25

Ямар сайн байхав.хурдан эдгэрээд эх орондоо ирээрэй.Бүгдэд нь эрүүл энхийг хүсэе.

3  |  0
Эрдэнэ(66.181.190.106) 2020 оны 02 сарын 25

баар хоолны газруудыг ядаж 20 хоног хаамаар байна

4  |  0
Top