Өнөөдрийн байдлаар БНСУ-д шинэ коронавирусын халдвар авсан иргэдийн тоо 893, нас барсан иргэдийн тоо ес болжээ. Эдгэрсэн 22 өвчтөн байна.
БНСУ-ын Эрүүл мэндийн байгууллагын мэдээлж байгаагаар өнөөдөр үүрээр Чилгок-Кёнбук үндэсний их сургуулийн эмнэлэгт эмчлүүлж байсан эмэгтэй өвчтөн амьсгалын замын цочмог дутагдлаас болж нас баржээ.
Тэрбээр энэ сарын 23-нд эмнэлэгт хэвтэж уушигны хатгалгааны шинж тэмдэг илэрчээ.
Эх сурвалж: Ёнхап
Сэтгэгдэл ( 0 )