ЭМЯ: Халдвар авсан 35 настай монгол иргэн нас барсан нь үнэн

Админ | Zindaa.mn
2020 оны 02 сарын 25

БНСУ-д элэг шилжүүлэн суулгах мэс засалд орохоор очсон 35 настай Монгол Улсын иргэн шинэ төрлийн коронавирусээр халдварласан нь тогтоогдон тусгаарлагдаад байсан билээ. Гэвч орон нутгийн цагаас 18.30 цагт нас барсан талаар харамсалтай мэдээг БНСУ-ын хэвлэлүүд мэдээлж эхлээд байсан юм. Харин энэ талаар Монгол Улсын Эрүүл мэндийн яам дараах мэдээллийг өглөө.  

ЭМЯ-ны мэдээлэлд "БНСУ-ын Сөүл хот дахь Монгол Улсын Консулын газарт Намьяанжү хотын захиргаанаас Монгол Улсын иргэн 35 настай “О” тус хотын эмнэлэгт хүнд өвчний улмаас эмчлэгдэж байгаад өнөөдөр 17:40 цагт нас барсан тухай мэдээллээ.

Монгол Улсын Гадаад харилцааны яамны албан мэдээнд иргэн “О” элэгний хатуурлын улмаас эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орох гэж байсан байна. Түүнээс 2 дугаар сарын 23-нд авсан шинжилгээгээр коронавирус эeрэг гарсан мэдээлэл байна.

Талийгаачтай хамт ойрын 6 хүн байсан бөгөөд тэдгээр иргэдээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй байна" гэлээ. 

Монгол иргэний биеийн байдал хүнд байгаа талаар өмнө нь Консулын газраас мэдээлж байсан бөгөөд түүний нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж эхэлжээ. 

Эх сурвалж: ЭМЯ

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(192.82.71.54) 2025 оны 03 сарын 13

Um sain amgalan boltugai, Mash ih uruvduj bas haramsaj baina. Hamt yavsan 6 maani tevcheertei.hatuu changa. sahilga battai hariutslagatai baij buh ajlaa yoschlon guitsetgeed eh oron elgen sadandaa ireerei.

1  |  0
Zochin (64.119.20.254) 2025 оны 03 сарын 13

Um mani badni hum!

1  |  0
зул(202.126.89.127) 2025 оны 03 сарын 13

ум сайн амгалан болтугай\n\n\n

1  |  0
зочин(66.181.161.40) 2025 оны 03 сарын 13

ум сайн амгалан болтугай

2  |  0
Энхгэрэл (203.91.115.51) 2025 оны 03 сарын 13

Хүүеэээ одоо л 18.30 болох гэж бншүүдээ үнэн юмуу үнэн бол эвийдээ яасан хцүү хорвоо вээ

2  |  0
Www333(103.26.193.31) 2025 оны 03 сарын 13

Um sain amgalan boltufai!

2  |  0
Tsas(202.126.88.59) 2025 оны 03 сарын 13

ewii dee um sain amgalan boltugai

3  |  0
n(59.153.113.111) 2025 оны 03 сарын 13

huurhiiduu,um maani badmi hum.

6  |  0
Top