Урт хошуу хүзүү орооно гэдэгчлэн сонинд ярилцлага өгөхдөө “Би авлига өгдөг улсуудтай зэрэгцээд сууж байна” гэж хэлснээсээ хойш өнгөрсөн хавар хэвлэлүүдийн гол сэдэв болоод байсан Нарантуулын босс УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбууг АТГ-аас дуудаж мэдүүлэг авчээ. Өнгөрсөн хавар түүний тарьсан энэ дуулианаас улбаалсан асуудлууд босож ирэхэд тэрээр сэтгүүлч рүү бухаж нэг үзсэн ч яриаг нь буулгасан хуурцаг байгаа тул хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхээс өөр гарцгүй болсон бололтой. Түүний хэргийг Нийслэлийн Прокурорын газар хянаад, хэрэг үүсгэх үндэслэлтэй гэж үзэн даалгавар бичиж АТГ-т шилжүүлсэн байна.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )