Цаг агаарын сарын урьдчилсан мэдээнд тухайн сард агаарын дундаж температур болон орох хур тунадасны хэмжээ нь олон жилийн дундажтай харьцуулахад ямар байхыг баруун (Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор), төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул), зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар), говийн (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр) нутгийн гэсэн 4 бүс нутаг тус бүрээр ялган зааж өгдөг. Түүнчлэн хэдий үед нутгийн аль хэсэгт дулаарах, хүйтрэх, бороо, цас орох, салхи шуурга болохыг тусгана. Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томъёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 00-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.
Цаг агаарын урьдчилсан мэдээг өдөр бүр 12 цагаар болон нэг, тав хоногоор нарийвчлан гаргаж радио, телевиз, хэвлэлээр нийтэд мэдээлдэг. Цаг агаарын байдал эрс өөрчлөгдөн цаашид хөдөө аж ахуйн болон эдийн засгийн бусад салбарын хэвийн үйл ажиллагаанд саад хийхээр аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч болзошгүй тохиолдолд “Урьдчилан анхааруулах мэдээ”, “Урьдчилан сэрэмжлүүлэх мэдээ” гаргаж радио, телевизээр нийт ард иргэдэд, харин ноцтой бэрхшээл учруулж эд хөрөнгө, иргэдийн амь нас хохирохоор онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхээр бол “Гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ” гаргаж “Харанга” дохиотойгоор мэдээлэх ба мэдээллийг онцгой байдлын шугамаар нийт ард иргэд, төр засгийн бүх шатны удирдлагад яаралтай хүргэдэг. Засаг дарга нар “Гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ”-г хүлээн авмагц мэдээллийг өөрийн харъяа нутаг дэвсгэрийн иргэдэд хүргэх, гамшгаас хамгаалах, гамшгийн голомтод ажиллах, сэргээн босгох үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах үүрэгтэй.
Ус, цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас хүний амь нас эрсдэсэн, байгаль орчин, эд хөрөнгөнд хохирол учирсан тохиолдолд сум, дүүргийн Засаг дарга ажлын хэсэг томилон ажиллуулж, уг гамшигт үзэгдлээс хамгаалах талаар зохион байгуулсан арга хэмжээ, үр дүн, учирсан хохирол, гарсан зардлын талаархи мэдээллийг нэгтгэн аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой байдлын газар, хэлтэс, Улсын онцгой байдлын ерөнхий газарт, аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв, Ус цаг уурын хүрээлэнд 3 хоногийн дотор тус тус ирүүлнэ.
Цаг агаарын мэдээний талаар лавлах, эсвэл байгаль цаг уурын сонин хачин үзэгдлийн талаархи мэдээллийг Улаанбаатар хотын 326606, 326609, 263862 утсаар өгөх юмуу "УБ-46, Жуулчны гудамж-5, Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн “Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтэс" гэсэн хаягаар ирүүлнэ.
УУР АМЬСГАЛЫН ТОЙМ
Гуравдугаар сарын агаарын темперaтурын дундаж нь 1981-2010 оны дунджаар Увс, Зaвхaны хойд, Хөвсгөл, Архангайн баруун, Баянхонгорын баруун хойд хэсгээр 11-17 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 1-5 градус, бусaд нутгaaр 6-10 градус хүйтэн бaйдaг (1 дүгээр зурaг) боловч жил бүр харилцан адилгүй байдаг. Тухайлбал: Сүүлийн жилүүдийн байдлаар 1996, 1999, 2010, 2011 онд ихэнх нутгаар олон жилийн дундаж /1981-2010 /-аас 3-5 градусаар хүйтэн болж шөнийн үнэмлэхүй бaгa темперaтур Увс, Зaвхaн, Бaянхонгор, Хөвсгөлийн хойд хэсгээр 4045 градус, бусад нутгаар 25-32 градус хүрч хүйтэрч байжээ. Харин 1990,1993, 1997, 2000-2002, 2006, 2008, 2016 онуудад ихэнх нутгаар, 2013 онд баруун болон говийн аймгуудын нийт нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр 2-7 градусаар олон жилийн дунджаас дулаарч байжээ. Энэ дулааралтаар өдрийн үнэмлэхүй их темперaтур баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр 6-13 градус, бусад нутгаар 15-20 градус хүрч дулаарч байв.
1981-2010 оны дунджаар Баян-Өлгий, Архангайн хойд, Ховд, Хөвсгөлийн зүүн, Говь-Алтайн баруун, Увс, Завханы баруун өмнөд, Өмнөговь, Сэлэнгэ, Дорнодын зүүн хойд, Төв аймгийн зүүн өмнөд хэсэг, Дундговь, Дорноговь, Говь-Сүмбэрийн ихэнх нутгаар 0-3 мм, бусад нутгаар 3-7 мм хур тунадас ордог (2 дугaaр зурaг). Гэвч 1982-1984, 1985, 1988, 1997, 1998 онд ихэнх нутгаар, 2000 онд баруун ба говийн нутгаар, 2011 онд говь ба зүүн зүгийн нутгаар, 2012 онд баруун ба төвийн нутгаар олон жилийн дунджаас харьцангуй бага цас орсон бол 1991, 1995 онд баруун, төв, говийн нутгаар, 2004, 2010 онд төв, говь, зүүн зүгийн нутгаар, 2007-2010 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас харьцангуй их цас орсон бөгөөд 1990, 1993 онд Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговийн зарим нутгаар 20-56 мм нойтон цас орсон нь сүүлийн 30 гаруй жилд ажиглагдаагүй цаг агаарын онцгой үзэгдэл байлаа. Мөн тухайн сард харьцангуй бага тунадас ордог Увсын өмнөд, Завханы баруун хэсгээр 2016, 2017 онуудад олон жилийн дунджаас 13.8-25.6 дахин их хур тунадас оржээ.
Салхи 15 м/с-ээс хүчтэй болох тохиолдол жил бүр 3-5, зарим жилд 8-14 удаа тохиолддог. Сүүлийн жилүүдэд aжиглaгдсaн сaлхины хaмгийн их хурд 1987, 1991, 2000, 2002 онд баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгаар 28-34 м/с, 2002 онд Өвөрхангай, Өмнөговийн зарим нутгаар 40 м/с хүрч онц хүчтэй цасан ба шороон шуурга шуурч байжээ.
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Баруун аймгуудын нутгаар: Агaaрын температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна (3 дугаар зураг).
Нэгдүгээр арав хоногийн эхээр бага зэрэг хүйтэрч, Увс нуур, Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч суларч, Увс нуур, Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэс дулаарч, Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Бусад хугацаанд Увс нуур, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй (4 дүгээр зураг).
Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орно.
Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар 12-14 м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 20-24 м/с хүрч ширүүсч, цасан шуурга шуурах төлөвтэй.
Төвийн аймгуудын нутгаар: Агаарын температур Сэлэнгэ, Төв аймгуудийн нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна (3 дугаар зураг).
Нэгдүгээр арав хоногийн эхээр бага зэрэг хүйтэрч, Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Хоёрдугаар арав хоногийн сүүлчээс хүйтний эрч суларч, Дархадын хотгор болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
Энэ сард Булганы зүүн, Сэлэнгэ, Төв аймгуудын ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй (4 дүгээр зураг).
Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар, дунд үеэр нутгийн хойд хэсгээр, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар нойтон цас, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.
Нэгдүгээр болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр нутгийн зарим газраар салхи 12-14 м/с хүрч ширүүсэх ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар 12-14 м/с, зарим үед 18-22 м/с хүртэл ширүүсч, цасан шуурга шуурах төлөвтэй.
Зүүн аймгуудын нутгаар: Агаарын температур Хэнтий, Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна (3 дугаар зураг).
Нэгдүгээр арав хоногийн эхээр бага зэрэг хүйтэрч, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. Хоёрдугаар арав хоногийн сүүлчээс хүйтний эрч суларч, шөнөдөө Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногт нийт нутгаар дулаарч, шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.
Энэ сард нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй (4 дүгээр зураг).
Нэгдүгээр арав хоногийн эхээр нийт нутгаар бага зэргийн цас, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар нойтон цас, гуравдугаар арав хоногийн эхээр нийт нутгаар нойтон цас, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Энэ үеүдэд ихэнх нутгаар салхи 12-14 м/с, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар 16-18 м/с хүрч ширүүсэх ба цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.
Говийн аймгуудын нутгаар: Агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна (3 дугаар зураг).
Нэгдүгээр арав хоногийн эхээр бага зэрэг хүйтэрч, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 18-23 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэс дулаарч, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногт нийт нутгаар дулаарч, шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.
Энэ сард Дундговийн зүүн хойд, Говьсүмбэрийн нутаг, Дорноговийн хойд хагаст хур тунадас олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй (4 дүгээр зураг).
Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар бага зэргийн цас, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн зүүн хагаст нойтон цас, дунд болон сүүлчээр зарим газраар хур тунадас орох төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн эхээр, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар 14-16 м/с, зарим үед 18-20м/с, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар 16-18 м/с, зарим үед 20-24 м/с хүрч ширүүсэх буюу цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.
Сэтгэгдэл ( 0 )