Ёнхап агентлагын мэдээлснээр коронавирусээр өвчилсөн 73 настай эрэгтэй Кеймюнг Их сургуулийн Донгсан эмнэлэгт амьсгалын замын эрчимт эмчилгээ хийлгэж байгаад орон нутгийн цагаар өнөөдөр /2020.02.26/ 13:00 цагт амьсгал хураасан байна.
Нас баралтын шалтгааныг амьсгалын замын цочмог дутмаг буюу “шок” хэмээн тайлбарласан байна.
Өвчтөний хувьд энэ сарын 20-нд Дэгү хотын төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 23-ны өдөр Кеймюнг Их сургуулийн Донгсан эмнэлэгт чихрийн шижин, цусны даралт ихэссэн гэсэн оноштойгоор хүргэгдэн ирж, тус эмнэлгийн хорио цээрийн тасагт эмчлүүлж байжээ. Нас барсан иргэн Дэгү хотын "Шинчонжи" сүмийн гишүүн байжээ.
Эх сурвалж: https://www.yna.co.kr/view/AKR20200226079351053
Сэтгэгдэл ( 1 )
ene chini tegeed koronatai hamaatai yum u