БНСУ руу 2020.02.12-нд ниссэн 20 иргэнийг ХАЙЖ БАЙНА

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 02 сарын 26

Монгол Улсын иргэн, 35 настай эрэгтэй өчигдөр /2020.02.25/ БНСУ-д элэг шилжүүлэн суулгах мэс засалд орохоор очсон үедээ холбогдох эмчилгээ хийлгэж байгаад нас барсан. Түүнийг нас барахаас өмнө коронавирусын халдвар авсан болохыг БНСУ-ын тал болон Монгол Улсын ЭМЯ олон нийтэд мэдээлсэн. Харин нас барсан шалтгааныг коронавирусын халдвараас болсон уу, эсвэл зүрхний шигдээс, элэгний үйл ажиллагаанаас болсон уу гэдгийг албан ёсоор тогтоогоогүй байна.

Талийгаач 2020.02.12-нд Улаанбаатараас БНСУ руу ниссэн юм.

Тухайн өдөр түүнтэй хамт МИАТ компанийн ОМ-302 чиглэлийн нислэгээр БНСУ руу зорчсон 148 иргэн байгааг албаныхан мэдээлсэн бөгөөд тэдгээр иргэдийн 48 нь эргэн ирж, Монгол Улсын хилээр нэвтэрчээ.

Монголын эрүүл мэндийн байгууллага эдгээр 48 хүнийг хайж, холбоо тогтоох ажлыг явуулж, яаралтай үзлэг шинжилгээ хийж байгаа бөгөөд өчигдөр (2020.02.25) оройн 23:00 цагийн байдлаар хамт зорчсон 28 хүнийг олж, “Асралт-мед” эмнэлэгт тусгаарлаад байна.

Иймд хоёрдугаар сарын 12-нд БНСУ-ыг зорчсоныхоо дараа Монголд буцаж ирсэн, тусгаарлагдаагүй байгаа 20 иргэнийг сайн дураараа, улс орныхоо аюулгүй байдлын төлөө иргэний үүргээ биелүүлж, шинжилгээнд хамрагдахыг уриалж байна.

Тухайн өдрийн нислэгээр явсан бусад зорчигчдыг буюу БНСУ-д үлдсэн 100 хүнийг тус улсаас эрэн хайсаар байна.
 

БНСУ ДАХЬ МОНГОЛ УЛСЫН ЭСЯ-НААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
 

Хэрэв таньд халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 , Цагаачлалын албаны 1345 тусгай дугааруудад холбогдож, ойролцоох эмнэлгийн байгууллагад хандаарай. БНСУ дахь нөхцөл байдлын талаар тус улсын Халдварт өвчин судлалын төвийн http://ncov.mohw.go.kr цахим хуудаснаас албан ёсны мэдээлэл авах боломжтой.

ЭСЯ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, 010-8205-3464 дугаарын шуурхай утас ажиллуулж байна.

Иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг, өвчний тархалтын нөхцөл байдал, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ЭСЯ-ны “Embassy of Mongolia in Seoul” фэйсбүүк хуудас, www.mongolembassy.com цахим хуудаснаас мэдээлэл авах, мөн 010-8205-3464, (02)798-3464 утсаар холбогдож, санал, хүсэлтээ өгч, мэдээлэл авна уу.

 

 

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төр (66.181.161.23) 2020 оны 02 сарын 27

Хариуцлагагүй хэнэггүй санаатай үйлдэл гаргаад байвал тусгайлан хууль гаргаж албадан барих эрүү үүсгэн залхаан цээрлүүлэх хэрэгтэй. Тэнд эн мөнхөрүүлэх тэгээд устгах естой

0  |  0
Төр (66.181.161.23) 2020 оны 02 сарын 27

Хариуцлагагүй хэнэггүй санаатай үйлдэл гаргаад байвал тусгайлан хууль гаргаж албадан барих эрүү үүсгэн залхаан цээрлүүлэх хэрэгтэй. Тэнд эн мөнхөрүүлэх тэгээд устгах естой

0  |  0
Төр (66.181.161.23) 2020 оны 02 сарын 27

Хариуцлагагүй хэнэггүй санаатай үйлдэл гаргаад байвал тусгайлан хууль гаргаж албадан барих эрүү үүсгэн залхаан цээрлүүлэх хэрэгтэй. Тэнд эн мөнхөрүүлэх тэгээд устгах естой

0  |  0
Төр (66.181.161.23) 2020 оны 02 сарын 27

Хариуцлагагүй хэнэггүй санаатай үйлдэл гаргаад байвал тусгайлан хууль гаргаж албадан барих эрүү үүсгэн залхаан цээрлүүлэх хэрэгтэй. Тэнд эн мөнхөрүүлэх тэгээд устгах естой

0  |  0
Төр (66.181.161.23) 2020 оны 02 сарын 27

Хариуцлагагүй хэнэггүй санаатай үйлдэл гаргаад байвал тусгайлан хууль гаргаж албадан барих эрүү үүсгэн залхаан цээрлүүлэх хэрэгтэй. Тэнд эн мөнхөрүүлэх тэгээд устгах естой

0  |  0
Батхүү(202.9.46.159) 2020 оны 02 сарын 27

Арай хариуцлагагүй байна даа иргэд минь би болж байвал бусад нь хамаагүй. Гэсэнтэй адилхан байна би энэ гаднаас ирж байгаа монгол иргэдээ буруутгаж байгаа ем биш энэ хэцүү үед гэр орон эцэг эх дээрээ ирэлгүй яах вэ тэгэхдээ энэ д ирээд тэр үзлэг шалгалтанд нь өөрсдийн сайн дураар хамарагдаж хаяг утсаа үнэн зөв мэдүүлэх нь таны иргэний үүрэг шүү дээ ер нь үүргээ биелүүлж байж эрх эдлэнэ дээ өөрөө мэдэхгүй явж байж нийтэд энэ тахлыг халдаавал яана гэж бодож байна даа тийм учраас ухамсартай хандаарай

0  |  0
zochin(66.181.187.96) 2020 оны 02 сарын 27

Unheer novshiin humuus ym aa busdiig boddoggui ymaa gehed hajuudah aav eej ah duu ur huuhed ee boddoggui maluud ym uu hajuud bga humuus ni ch gesen shaardlaha taviad shinjilgee oguulj aidas huidesgui baih heregtri shuu dee

1  |  0
Баясх(103.57.95.142) 2020 оны 02 сарын 27

Түүнтэй хамт байсан эгч эхнэр нь тусаагүй гсн тхээр хнвтжийгаа эмнлгээсээ авсн гбх манайх игнж хжил удаж яахнв дэн

0  |  0
зочин(103.57.93.24) 2020 оны 02 сарын 26

Тэр хүмүүс сайн дураараа очоод шинжилгээ өгчихвөл олон талын ач холбогдолтой юмсан. Тэлнийг эрж хайхад өчнөөн ажил болж байгаа шүү дээ. Дараа нь харамсаж халаглаж суухаар эртхэн аюулгүй байдлаа хангавал зүгээр дээ. Харин хувийн бэлтгэлээ сайн базаагаад очвол сайхан амралт болно доо

0  |  0
Zochinn(66.181.161.55) 2020 оны 02 сарын 26

Dornot aimagt 13 hun irsen. Ted nar bish uu. Aimag ni hiriogui baigaa

0  |  0
Zochin(64.119.17.183) 2020 оны 02 сарын 26

Registr,Nereer ni zarla

0  |  0
Зочин(103.57.92.228) 2020 оны 02 сарын 26

Нэр ус нас зүсээр нь зарла ниит олны эрхииг бод

1  |  0
Зочин(66.181.185.187) 2020 оны 02 сарын 26

Нэр усыг нь зарлаж болдоггүй юм байхдаа. Аягүй бол энд тэндгүй золголтоо хийгээд л явж байгаадаа.

0  |  0
Зочин(103.212.119.27) 2020 оны 02 сарын 26

Энэ хүмүүсийг хайгаад олох эсэх нь юу л бол, харин овог нэр хаяг энэ тэрийг нь нээлттэй зарлачихвал монголчууд аминдаа хайртай хавь ойрных нь дор нь бариад өгнө, хурдан ил зарлах тусмаа хурдан олно

5  |  0
zochin(64.119.17.43) 2020 оны 02 сарын 26

ongotsnii bilet burtgelees ni obog nertei ni zarlahgui bol hedend ybaad hedend irsenee medehgui tenej ybaa shuu dee.

0  |  0
Эрдэнэ(66.181.190.106) 2020 оны 02 сарын 26

1 хонгийн дотор сайн дураараа ирэхгүй бол нийтэд нээлттэй зарла ялангуяа фэйсбүүкээр гэвэл бүгд очино тэгэхгүй бол ирэхгүй шүү гаадуул чинь

0  |  0
Top