БНСУ-аас Улаан-Үдэд ирсэн Монголын хоёр иргэн сураггүй болжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 26

БНСУ-аас ОХУ-ын Эрхүүгийн нислэгээр дамжин ирсэн 20 орчим монгол иргэн Улаан-Үд хотод байна гэх мэдээллийг бид хүлээж авлаа. Эх сурвалжийн мэдээлснээр тэдгээр иргэдийн хоёр нь Улаан-Үд хотод буусан даруйдаа хамт явсан хүмүүсээс сураг тасарчээ.

Энэ талаар бид Сэлэнгэ аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргилоос тодрууллаа.

Засаг дарга Ш.Оргил "Улаан-Үд хотод дамжин нислэгээр ирсэн монгол иргэд байгаа талаар бид мэдээлэл авсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн шөнөөс эхлэн аймгийн Онцгой комисс хуралдаж, асуудалд анхаарал хандуулж, зохион байгуулалт хийж байна. Хэрвээ тэдгээр иргэд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суман дахь “Алтанбулаг” боомтоор дамжин хилээр орохоор болвол “Алтанбулаг” чөлөөт бүсэд хамгаалалт, ариутгал, тусгаарлалтын бэлтгэл ажлыг бүрэн дүүрэн хангах ёстой. Мөн аймгийн төв болох Сүхбаатар суманд иргэдийг тусгаарлах бэлтгэл ажлыг хангаж, 50 ор бэлэн байлгах зэрэг үүрэг даалгавар өгөгдөж байна. Иргэдийг хүлээж авах тусгай унаа, хувцас хэрэглэлээр бүрэн хангасан баг бэлэн байдалд ажиллаж байна" гэлээ.

Харин иргэдийн биеийн байдал болон хоёр иргэн алга болсон эсэх тухайд тэрбээр "Иргэдийн биеийн байдал, мэдээллийг цаг тухай бүрд тодруулж байгаа. Хоёр иргэн Эрхүүгээс машинаар Улаан-Үд хотод ирснийхээ дараа хаачсан бэ гэдэг асуудлыг мөн бид тодорхой болгохоор ажиллаж байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(176.41.229.156) 2025 оны 03 сарын 13

ирэхээр нь улс АЛАХ гээд байгаа юм уу.үхсэндээ зугтдаг байнаа.өөрсдийнх нь төлөө гэдгийг ухамсарладаггүй малаас дор мангуунууд уу.хэд хоног тусгаарлаж тандахаас өөрөөр яана гэсий.өчүүхэн тархитай тэнэгүүд вэ

1  |  0
зочин(103.14.38.142) 2025 оны 03 сарын 13

Сэлэнгэдээ наад хүмүүсээ хориоо.

2  |  0
Зочин (139.5.218.226) 2025 оны 03 сарын 13

Монголууд бид хүн төрлөхтөнмй шаар шавхруу мөн байгаа биз дээ. Бид нар ийм байгаа учраас өөрснөө ч улс орон маань ч өөдлөхгүй байгаа юм шүү дээ.

4  |  0
ddd(150.129.142.37) 2025 оны 03 сарын 13

haha, ted nariig Orosuud yagaad horiond oruulahgui baigaa tuhai bodson uu? Getel manaihan Mongold orj ireegui baihad horiond oruulah tuhai yariad baidag. Tuilshral ehelj baina daa.\n

1  |  4
Su ah(202.179.24.254) 2025 оны 03 сарын 13

18 irgen haana baigaa talaar medeelel alga. 2 irgeniig erj survaljlana gesen medeelel bna. Altanbulagaar orj irj magafgui gej otolt hiij bgaa yum bna getel galt tergeer irvel hamt zorchson buh humuusiig negen adil tusgaarlana biz dee g.m olon asuudal shiidlee huleej bna. Jaahan hariuclagatai baigaarai turiin alba hashdag humuusee!!!

1  |  0
зочин(192.82.68.175) 2025 оны 03 сарын 13

Гэрийнхэндээ халдвар чирч ирэхвий яана даа

1  |  0
Олзий(66.181.188.196) 2025 оны 03 сарын 13

Наад малууд чинь МGL д ирж бгаагаа аав ээж гэр бүлдээ ирж бгаагаа мэдэж бгаа болов уу

2  |  0
zoshinoos(64.119.24.96) 2025 оны 03 сарын 13

Yadag muu sarisan bagwaahaanuud we

1  |  0
Зочин(66.181.161.68) 2025 оны 03 сарын 13

Ийм л ухамсаргүй оркууд их байгаа юм даа.Энэ чинь тоглоом биш ТАХАЛ шүүдээ

5  |  0
иргэн(202.179.26.123) 2025 оны 03 сарын 13

ухамсаргүй муу аалзнууд вэ

2  |  0
Top