Улсын онцгой комиссоос өнөөдөр гаргасан ШИЙДВЭРҮҮД

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 26

Монгол Улсад коронавирусын халдвар илрээгүй ч урьдчилсан сэргийлэх арга хэмжээгээ чангаруулах нь зүйтэй гэсэн байр суурийг Засгийн газар барьж байна. 

Тийм ч учраас Монгол Улсын Засгийн газрын зүгээс өнөөдөр /2020.02.26/ Улсын онцгой комисст чиглэл өгч, Онцгой комисс холбогдох шийдвэр гаргалаа. 


Улсын Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг нэгтгэн танилцуулъя. 
 

1. Улс, хот хоорондын зорчигч тээвэр болон суудлын галт тэрэг, хувийн машин тэрэгний зорчих хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 27-ны 08:00 цагаас 2020 оны гуравдугаар сарын 3-ны 08:00 цаг хүртэл хориглолоо. 

2. Монгол, БНСУ чиглэлийн нислэгийг хориглосон шийдвэрийг 2020 оны хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 11-нийг дуустал сунгалаа

3. Монгол улс, Япон хоорондын хоёр талын нислэгийг хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 11 хүртэл хориглолоо. Холбогдох асуудалд анхаарал тавьж, шийдвэрлэхийг Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд үүрэг болгов.

4. Төрийн албан хаагчдыг гадаад улс руу албан томилолтоор зорчихыг хориглосон шийдвэрийг хоёрдугаар сарын 27-ны өдрөөс гуравдугаар сарын 30 хүртэл хэрэгжүүлэхийг үүрэг болгов. 

5. БНСУ-аас ирж байгаа зорчигчдыг хилийн боомтуудаар хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд нэвтрүүлэхгүй.

6. Коронавирусийн халдварын талаар цахим сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр санаатай болон санаандгүйгээр худал мэдээлэл тараасан, өвчний голомт бүртгэгдсэн улсаас ирсэн бөгөөд аялалын түүх болон биеийн эрүүл мэндийн байдлаа хуурамчаар мэдүүлсэн, мэдээлэл өгөхөөс татгалзсан, Төрийн болон мэргэжлийн байгууллагуудаас гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэхээс татгалзсан, хууль ёсны шийдвэр, шаардлагыг биелүүлээгүй иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдэд хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно.


БИЧЛЭГ ҮЗЭХ - ОНЦГОЙ КОМИССЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ
 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Altangerel Turtogtoh(49.98.7.124) 2020 оны 05 сарын 20

Yponoos hezee irgedee tatan awah be bid dahiad heden sar bvsee changalj hvleehvv vnendee arga barj dartagtaa tulj bn 2r jaahan hvvhedtei ehner jiremsen yg butsah geheer eruusui ter neg 5n shalguulrt ni orj chdhgvi hotsorsoor l bna ali eswel deegvvree yriad ywaad bga yumu uchiraa medehee bailaa

0  |  0
Зочин(202.9.40.17) 2020 оны 03 сарын 01

mash zuw shiidwervvd garch

0  |  0
zochin (143.176.142.132) 2020 оны 02 сарын 27

ene durak ovgon eroosoo maskaa zov zuuhgui ym a maskaa zuuh durgui ym bol bitgii olon ym hutsaad shulsee uschuuleed suugaad baigaach

0  |  0
Zochin(192.82.77.115) 2020 оны 02 сарын 27

Tsergiinhan tumur zamd garch bgan yum bishuu iim ih ubchun garsan ued ene zaluuchuud neg togoo bunduu hool und idne bunduu neg gazar tsuglan tumur zamiig hoshluulj boldgui yumu

0  |  0
Зочин(66.181.176.121) 2020 оны 02 сарын 27

Маш зөв ажиллаж байна. Монголчууд бид бас эв нэгдэлтэй ард түмэн гэдгээ энэ үеэр харуулж байна. Баярлалаа. Гэхдээ нэг ч сонор сэрэмжээ алдаж болохгүй. Коронавирус хамар дор л байна. Оруулахгүй байх юмсан. Холбоот орнууд дэндүү олуулаа бид дэндүү цөөхүүлээ ямар ч хэцүү хорвоо вэ. Бурхан багш минь цөөхөн биднээс коронавирусыг тойруулан зайлуулж өгөөч. Мөргөн гуйя.

0  |  0
zochin(59.153.114.42) 2020 оны 02 сарын 27

Tor zasag maani mash mundag shuurhai ajillaj bainaa. Bid tsoohuulee uchraas mash hariutslagatai baih yostoi. Amidraldaa anh udaa massaaraa tor zasagtaa talarhaj baigaa tohioldliig harj baih shij baina. Hicheetsgeeye .negdetsgeeye.

0  |  0
Хүн(66.181.160.32) 2020 оны 02 сарын 27

Бүгдээрээ л шийвдэрээ хүндэтгэж дор бүрнээ ухаантай авхаалжтай байцгаая

0  |  0
Зочин(103.212.119.162) 2020 оны 02 сарын 26

Олон хүн дотор сэрэмж нэг хором ч алдаж болохгүй шүү . Мааш анхааралтай байгаарай бас маш мундаг бна.

0  |  0
Зочин(103.212.119.162) 2020 оны 02 сарын 27

Хэлээд юу гэх үү үнэхээр бахармаар бна. Гар нийлээд мундаг бна. Ойрын хэдэн жилд гараагүй маш зөв бодлого. Зөв хандлага зөв удирдлага бна. Ард иргэдийнхээ төлөө унтах нойроо умартан ажиллаж байгаа төрийн албан хаагч нарта болон удирдаж чиглүүлж байгаа удирдагч нарта баярлалаа. Гэхдээ өөрсдөө ч гэсэн халдвар авахаас урьдчилан сэргийлэх тал дээр анхаараарай

1  |  0
Bid(66.181.184.115) 2020 оны 02 сарын 26

Um bazar korona virus tonil tsaashaa gej bn\n

1  |  0
ЗОЧИН(43.242.243.149) 2020 оны 03 сарын 11

МОНГОЛЧУУД АМЬ НЬ ДЭЭР НЬ ТУЛАХААР МАШ ЗӨВ АЖИЛЛАХ ЮМ. БҮХ САЛБАРТАА ИЙМ ХАРИУЦЛАГАТАЙ БОЛБОЛ ХУРДАН ХӨГЖИНӨ. АВЛИГЧ ОФФШОРТНУУДТАЙГАА ИНГЭЖ ТЭМЦЬЕ

5  |  0
Молодец! (202.126.88.134) 2020 оны 02 сарын 27

МАШ ЗӨВ!!! Новшийн ухамсаргүй юмнууд цөөнгүй байгаа тул өөр арга алга. Нялцганаж байнаад өвчин ороод ирвэл бид дийлэхгүй.

4  |  1
Батчулуун(66.181.184.138) 2020 оны 02 сарын 26

Зөв

3  |  0
Зочин(202.9.46.220) 2020 оны 02 сарын 27

ЗӨВ ЭР ХУРГА ИНГЭЖ Л АЖИЛЛА

3  |  0
Top