ШУУРХАЙ: Ажил эхлэх, тарах цагт автобусаар үйлчлэхээр боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 26

Монгол Улсын Засгийн газар коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх цогц асуудлаар өнөөдөр /2020.02.26/ хуралдаж, Ерөнхий сайд болон Засгийн газрын хуралдаанаас Орон нутгийн зам, Улаанбаатар руу орох, гарах урсгалыг хязгаарласныг 2020 оны гуравдугаар сарын 3-ныг хүртэл сунгах чиглэлийг Улсын Онцгой комисст өгсөн билээ.

Улсын Онцгой комисс дээрх асуудлаар хуралдаж, Засгийн газрын чиглэлийг дэмжин шийдвэр гаргасан.

Тодруулбал, сар шинээр тогтоосон хорио цээрийн дэглэмийг үргэлжүүлэхээр болж, улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тээвэр, хувийн авто машины хөдөлгөөнийг энэ сарын 27-ны 08:00 цагаас гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл хязгаарласан билээ.

Онцгой комиссын өглөөний шийдвэрээр Улаанбаатар хот дотор үйлчлэх нийтийн тээврийн хөдөлгөөнийг мөн дээрх хугацаанд зогсоохоор зохицуулсан байсан ч нийслэлийн Онцгой комисс одоо болж буй хуралдаанаараа шийдвэрийг өөрчлөхөөр тогтоод байна.

Тодруулбал, нийслэлийн Онцгой комисс "Нийслэлийн нийтийн тээврийг ажлын өдрүүдэд өглөө, оройдоо буюу ажил эхлэх, тарах үед (маргааш, нөгөөдөр) явуулах нь зүйтэй" гэсэн шийдвэрийг дөнгөж сая гаргалаа. 

Ингэснээр, маргааш, нөгөөдөр нийтийн тээвэр өглөө, оройдоо хязгаарлагдмал хэмжээнд үйлчилж, гуравдугаар сарын 2-нд буюу ирэх долоо хоногийн даваа гарагийн 08:00 цагаас хэвийн журмаар үйл ажиллагаагаа явуулахаар болж байна. 

Хязгаарлалттай өдрүүдэд нийтийн тээвэр 06:00-10:00, 17:00-21:00 цагуудад бүх чиглэлд үйлчлэх ажээ. 

Нийслэлийн онцгой комиссын хурал үргэлжилж байна.

ШУУД ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Улаанбаатар смарт ка(66.181.170.2) 2020 оны 02 сарын 27

0  |  0
Зочин(64.119.18.177) 2020 оны 02 сарын 26

Нэгмөсөн 2 ноос хэвийн явуулах хэрэгтэй ш дээ ирж яваа цаг ум чинь дараань 2 өдөр ажиллаж болно ш дээ

0  |  0
gg(192.82.68.116) 2020 оны 02 сарын 26

ashgu de. Esul ajlaa taraah bsin

0  |  0
Зочин(64.119.22.78) 2020 оны 02 сарын 26

Үдийн цайгаар яах юм бэ Өглөөнөөс орой хүртэл үр хүүхдээ эзэнгүй орхих юм уу Өдөртөө нэг эргэх хэрэгтэй биз дээ Орон сууцанд байгаа нь яах вэ гэхэд галладаг гэр байрны хүүхдүүв эрсдэод орж бна даа

3  |  6
Top