Сэлэнгэ аймгийн Онцгой комисс өнөөдөр /2020.02.26/ хуралдлаа.
Аймгийн Онцгой комиссооос Сэлэнгэ аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд сошиал орчинд болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэл ташаа болохыг анхааруулж, "Алтанбулаг" боомтод тусгаарлагдсан нэг ч иргэн байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.
Цаашид албан ёсны мэдээллийн эх сурвалжаас авч байхыг ард иргэдээсээ хүсч, худал мэдээлэл тараасан хүмүүст хариуцлага хүлээлгэхийг аймгийн Цагдаагийн газарт даалгасан байна.
Мөн "Алтанбулаг" боомт дахь хяналтыг улам чангатгаж, нийт иргэдийг хариуцлагатай байхыг уриалжээ.
Албаны эх сурвалжаас тодруулсан холбогдох мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу!
Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл ( 0 )