ХӨСҮТ: БНСУ-аас ирсэн 51 хүнээс коронавирус илрээгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 27

Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв өнөөдөр /2020.02.27/ хийсэн ээлжит мэдээллийн үеэр "БНСУ-аас ирээд хяналтад орсон 51 хүнээс коронавирусийн халдвар илрээгүй" гэж мэдээллээ.

“Асралт Мед” эмнэлэгт тусгаарлагдсан 37, Улаанбаатар хотод гэрт нь тусгаарласан найм, ХӨСҮТ-д тусгаарлагдсан зургаа нийт 51 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Коронавирусийн халдвар илрээгүй” гэж ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү ярьсан юм.

Түүнчлэн энэ сарын 25-ны өдөр Багануурт илэрсэн хоёр, Төв, Орхон, Баян-Өлгий аймагт илэрсэн тус бүр нэг иргэнээс коронавирусийн халдвар илрээгүй байна.

Коронавирусийн эсрэг вакцин хараахан нэвтрээгүй байгаа учраас иргэн бүр хувийн ариун цэвэрт анхаарч, гараа тогтмол ариутган, амны хаалтаа тогтмол зүүж, Засгийн газраас тогтоосон онцгой үед мөрдөх журмыг зөрчихгүй байхыг анхаарууллаа.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
q(66.181.182.73) 2020 оны 02 сарын 27

so.d b.san ulsiig 2.3 udaa oruulmaar b.aa

0  |  0
zochin(49.98.137.233) 2020 оны 02 сарын 27

unen uu mgl uls zuv onchilj chadaj bga yum bolov uu ⁉️ ⁉️

0  |  0
иргэн(103.246.38.25) 2020 оны 02 сарын 27

солонгоос ирсэн хүмүүсийг дахин дахин шинжилгээнд хамруулах хэрэгтэй,

0  |  0
Top