Бээжин: Халдвар тархсан улсаас ирэгсдийг 14 хоног тусгаарлана

Б.Болорсүх | Zindaa.mn
2020 оны 02 сарын 27

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Эрүүлийг хамгаалах хороо халдвар тархсан улсаас ирэгсдийг 14 хоног тусгаарлах болсноо мэдэгдлээ.

Халдварын голлох бүс нутаг болсон БНХАУ-д халдварын тохиолдол, түүнээс шалтгаалсан нас баралт буурч байгаа тул гаднын эрсдэлээс хамгаалахын тулд дээрх шийдвэрийг гаргасан гэж мэдээллээ.

Бээжин хотын Эрүүлийг хамгаалах хороо гаднын улс орнуудаас ирэгсдэд тавих хяналт, шалгалтын ажиллагааг улам чангатгахаар болсон байна.

Халдварт өвчин тархсан нөхцөлд ажиллах тусгай зохицуулалтын дагуу гаднын улсаас ирэгсдийг тусгаарлаж шинжилгээнд хамруулах юм. Гэвч одоогоор тухайлсан нэр зааж улс орнуудыг онцлоогүй байна.

Ковид-19 буюу шинэ төрлийн коронавирусийн халдвар эх газрын Хятадад одоогийн байдлаар 78497 тохиолдол бүртгэгдэж, 2744 хүн амиа алдаад байгаа билээ.

Эх сурвалж: BBC


БНХАУ-ын нутаг дэвсгэрээс гадна халдвар тархсан улс орнууд /2020 оны хоёрдугаар сарын 27-ны 16:00 цагийн байдлаар/

Өмнөд Солонгос : Халдварын 1595 тохиолдол, 13 хүн амиа алдсан

Итали: Халдварын 453 тохиолдол, 12 хүн амиа алдсан

Япон: Халдварын 189 тохиолдол, гурван хүн амиа алдсан

Иран: Халдварын 139 тохиолдол, 19 хүн амиа алдсан

Сингапур: Халдварын тохиолдол 93

Хонконг: Халдварын 91 тохиолдол, хоёр хүн амиа алдсан

АНУ: Халдварын тохиолдол 60

Тайланд: Халдварын тохиолдол 40

Бахрейн: Халдварын тохиолдол 33

Тайвань: Халдварын 32 тохиолдол, нэг хүн амиа алдсан

ХБНГУ: Халдварын тохиолдол 27

Кувейт: Халдварын тохиолдол 26

Австрали: Халдварын тохиолдол 23

Малайз: Халдварын тохиолдол 22

Франц: Халдварын 18 тохиолдол, хоёр хүн амиа алдсан

Вьетнам: Халдварын тохиолдол 16

Испани: Халдварын тохиолдол 13

Арабын нэгдсэн эмирт улс: Халдварын тохиолдол 13

Их Британи: Халдварын тохиолдол 13

Канад: Халдварын тохиолдол 11

Макао: Халдварын тохиолдол 10

Ирак: Халдварын тохиолдол 6

Оман: Халдварын тохиолдол 4

Филиппин: Халдварын тохиолдол 3

Хорват: Халдварын тохиолдол 3

Энэтхэг: Халдварын тохиолдол 3

Израйл: Халдварын тохиолдол 2

Ливан: Халдварын тохиолдол 2

Финланд: Халдварын тохиолдол 2

Швед: Халдварын тохиолдол 2

ОХУ: Халдварын тохиолдол 2

Пакистан: Халдварын тохиолдол 2

Австри: Халдварын тохиолдол 2

Балба: Халдварын тохиолдол 2

Афганистан: Халдварын тохиолдол 2

Камбож: Халдварын тохиолдол 2

Норвег: Халдварын тохиолдол 2

Алжир: Халдварын тохиолдол 2

Бельги: Халдварын тохиолдол 2

Гүрж: Халдварын тохиолдол 1

Дани: Халдварын тохиолдол 1

Умард Македон: Халдварын тохиолдол 1

Швейцар: Халдварын тохиолдол 1

Бразил: Халдварын тохиолдол 1

Румын: Халдварын тохиолдол 1

Эстони: Халдварын тохиолдол 1

Египет: Халдварын тохиолдол 1

Грек: Халдварын тохиолдол 1

Шри Ланк: Халдварын тохиолдол 1

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top