Эксперт: Хятадууд дөрөвдүгээр сард коронавирусийн тархалтыг НАМЖААНА

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 27

Амьсгалын замын халдварт өвчин судлалаар БНХАУ-д алдаршсан нэрт эрдэмтэн Жон Наншан “БНХАУ-ын засаг захиргаа дөрөвдүгээр сарын эцэс гэхэд коронавирусийн халдварыг намжааж, хяналтад оруулна” гэж мэдэгджээ.

“Бид оргил үе нь хоёрдугаар сарын дунд үе юм уу, сүүлээр эхэлнэ гэж таамаглаж байсан. Гэвч БНХАУ-д хоёрдугаар сарын 15-ны өдрөөс хойш буурсаар байна” гэж БНХАУ-ын Амьсгалын замын халдварт өвчин судлалын төвийн захирал Жон Наншан ярьжээ.

Гэвч олон улсад халдварын тархалт эрчимжиж байгаа тул БНХАУ-ын нутаг дэвсгэрээс гадна гарч буй тохиолдлыг хэрхэн бууруулах талаар нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай ажээ.

Амьсгалын замын өвчин судлалаар мэргэшсэн Жон Наншан нь 2003 онд амьсгалын замын хүнд хэлбэрийн хам шинж буюу /SARS/-н дэгдэлтийг бууруулахад судалгааны багийг ахалж байснаараа алдартай юм.

Эх сурвалж: CNN

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
t(66.181.180.115) 2020 оны 02 сарын 29

uursduu ehelj baahan taraachaad..tsgaan sar hiij oron nutag ,gadagshaa toohgvi bj taraasandaa

0  |  0
zochin(103.26.195.85) 2020 оны 02 сарын 27

humuusee alahnuu

0  |  0
Zochin(192.82.77.68) 2020 оны 02 сарын 27

Тэгээд хурдлаач жон наншан

0  |  0
Top