КОВИД-19 | Японд эдгэрсэн иргэнээс вирусийн халдвар ДАХИН илэрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 27

Япон улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр тус улсад коронавирусээр оношлогдсон ч эдгэрсэн иргэнээс вирусийн халдвар дахин илэрсэн байна.

Японы Осака хотын харьяат 40 эргэм насны эмэгтэй цээж нь хөндүүрлэж, ханиалгаж байгаа гэх шалтгаанаар өчигдөр орон нутгийн эмнэлэгт ханджээ. Улмаар шинжилгээ авахад коронавирус илэрсэн аж.

Дээрх өвчтөн нэгдүгээр сарын 29-ны өдөр коронавирусээр оношлогдон эмнэлэгт хэвтсэн ч хоёрдугаар сарын 01-ний өдөр эдгэрч эмнэлгээс гарсан байна.

Япон улсад эдгэрсэн иргэн вирусээр дахин халдварласан нь анхны тохиолдол бөгөөд эмнэл зүйн нарийн шинжилгээ хийж буй аж.

Эх сурвалж: Guardian

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зөзө(182.160.2.159) 2020 оны 02 сарын 27

ханиад томууны вирус 200гаран төрөл бдагтай ижил корона вирус одоогоор 6төрөл мутаци бгаа гэсэн. хүрээгүй төрлөөр ахин өвчлөх боломжтой. вакцинд найдах хэрэггүй боллоо до

1  |  0
Эмчлэгч(192.82.68.175) 2020 оны 02 сарын 28

К орона вирусын эсрэг эмийг хэрхэн гаргаж авах вэ гэхээр сарьсан багваахайг идээд огт өвчилдөггүй амьтны эд цусны эсээс л гаргаж авах байх даа . Өөрөөр бол явахгүй л болов уу даа. Нөгөө 1 арга нь сарьсан багваахайн огт иддэггүй ойртдог ч үгүй өвс ургамал амьтнаас олдрж магадгүй дээ .

1  |  1
Top