КОВИД-19 | Шинээр 20 улсад вирусийн халдвар тархлаа

Б.Болорсүх | Zindaa.mn
2020 оны 02 сарын 27

Ковид-19 буюу шинэ төрлийн коронавирусийн халдвар долоо хоногийн хугацаанд дэлхийн 20 улсад нэмж тархлаа. Ингэснээр дэлхий даяар халдварын тархалтын тоо огцом нэмэгдэх хандлагатай байгаа юм.

Ялангуяа Европ болон Ойрх дорнодын хэд, хэдэн улсад халдварын тохиолдол шинээр бүртгэгдсээр байна.

Европ тивд Итали улсад зорчсон иргэдээс бусад улсад тархаж буй бол Ойрх дорнодод Иран улсад зорчсон иргэдээс бүс нутгийн бусад оронд тархсан тохиолдол өндөр байна.

Итали улсад одоогийн байдлаар халдварын 400 тохиолдол илэрч, 12 өвчтөн нас барсан бол Иран улсад халдварын 141 тохиолдол илэрч, 22 хүн амиа алджээ.

Дээрх улс орнуудтай хөрш зэргэлдээ оршдог болон бүс нутгийн ихэнх улсууд шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг анхааруулаад байгаа юм.


Долоо хоногийн дотор халдвар шинээр илэрсэн 20 улсын жагсаалт /2020 оны хоёрдугаар сарын 27-ны 17:50 цагийн байдлаар/:

 

  1. Ливан
     
  2. Оман
     
  3. Израйл
     
  4. Афганистан
     
  5. Грек
     
  6. Дани
     
  7. Австри
     
  8. Эстони
     
  9. Румын
     
  10. Умард Македон
     
  11. Гүрж
     
  12. Пакистан
     
  13. Норвег
     
  14. Испани
     
  15. Бразил
     
  16. Алжир
     
  17. Швейцар
     
  18. Хорват
     
  19. Бахрейн
     
  20. Кувейт 

БНХАУ-ын нутаг дэвсгэрээс гадна халдвар тархсан улс орнууд /2020 оны хоёрдугаар сарын 27-ны 16:00 цагийн байдлаар/

Өмнөд Солонгос : Халдварын 1595 тохиолдол, 13 хүн амиа алдсан

Итали: Халдварын 453 тохиолдол, 12 хүн амиа алдсан

Япон: Халдварын 189 тохиолдол, гурван хүн амиа алдсан

Иран: Халдварын 139 тохиолдол, 19 хүн амиа алдсан

Сингапур: Халдварын тохиолдол 93

Хонконг: Халдварын 91 тохиолдол, хоёр хүн амиа алдсан

АНУ: Халдварын тохиолдол 60

Тайланд: Халдварын тохиолдол 40

Бахрейн: Халдварын тохиолдол 33

Тайвань: Халдварын 32 тохиолдол, нэг хүн амиа алдсан

ХБНГУ: Халдварын тохиолдол 27

Кувейт: Халдварын тохиолдол 26

Австрали: Халдварын тохиолдол 23

Малайз: Халдварын тохиолдол 22

Франц: Халдварын 18 тохиолдол, хоёр хүн амиа алдсан

Вьетнам: Халдварын тохиолдол 16

Испани: Халдварын тохиолдол 13

Арабын нэгдсэн эмирт улс: Халдварын тохиолдол 13

 Их Британи: Халдварын тохиолдол 13

Канад: Халдварын тохиолдол 11

Макао: Халдварын тохиолдол 10

Ирак: Халдварын тохиолдол 6

Оман: Халдварын тохиолдол 4

Филиппин: Халдварын тохиолдол 3

Хорват: Халдварын тохиолдол 3

Энэтхэг: Халдварын тохиолдол 3

Израйл: Халдварын тохиолдол 2

Ливан: Халдварын тохиолдол 2

Финланд: Халдварын тохиолдол 2

Швед: Халдварын тохиолдол 2

ОХУ: Халдварын тохиолдол 2

Пакистан:Халдварын тохиолдол 2

 Австри: Халдварын тохиолдол 2

Балба: Халдварын тохиолдол 2

Афганистан: Халдварын тохиолдол 2

Камбож: Халдварын тохиолдол 2

Норвег: Халдварын тохиолдол 2

Алжир: Халдварын тохиолдол 2

Бельги: Халдварын тохиолдол 2

Гүрж: Халдварын тохиолдол 1

Дани: Халдварын тохиолдол 1

Умард Македон: Халдварын тохиолдол 1

Швейцар: Халдварын тохиолдол 1

Бразил: Халдварын тохиолдол 1

Румын: Халдварын тохиолдол 1

Эстони: Халдварын тохиолдол 1

Египет: Халдварын тохиолдол 1

Грек: Халдварын тохиолдол 1

Шри Ланк: Халдварын тохиолдол 1

 
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top