Шинэ төрлийн коронавирусийн Европ дахь хамгийн том голомт болоод байгаа Итали улсад анх удаа мэргэжлийн тамирчин өвдсөн тохиолдол гарлаа.
Италийн Сери С лигийн “Пьянезе” багийн 22 настай тоглогч өнгөрсөн Ням гарагт халууран, багийнхаа тоглолтыг өнжжээ.
“La Nazione”-д бичсэнээр түүнээс авсан шинжилгээгээр коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон тул эмнэлэгт хэвтүүлж, багийн хамт олныг нь шалгаж эхлээд байна.
Италид коронавирусийн халдварын 453 тохиолдол бүртгэгдэж, 12 хүн амь насаа алдаад байна.
Сэтгэгдэл ( 0 )