Японд бүх сургуулийн үйл ажиллагааг зогсоолоо

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 28

Коронавирусийн халдвар маш хурдан тархаж байгаатай холбогдуулан Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Японы бага, дунд, ахлах бүх сургуулийг ирэх Даваа гарагаас эхлэн зогсоож, сурагчдыг амраах шийдвэр гаргалаа.
 

Коронавирусийн халдвар анх гарснаас хойш Японы Засгийн газрын авсан арга хэмжээ тун хангалтгүй байгааг иргэд шүүмжилж байгаа. Хэрэв шуурхай сайн ажилласан бол ингэж тархахгүй байсан гэж олон хүн үзэж байна.

Шинзо Абэгийн Засгийн газрын чансаа унаж байгаа тул Ерөнхий сайд ийм хатуу арга хэмжээ авахаас өөр арга байсангүй. Учир нь спорт, урлагийн тэмцээн уралдааныг зогсоох нь эдийн засгийн хувьд алдагдалтай гэж үзсээр байгаад цаг алдсан, энэ удаад “Засгийн газарт сургуулийг амраах эрх байхгүй” гэсэн маргаан гарч байхад нь халдвар тархсаар байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.229.121.200) 2020 оны 02 сарын 28

mongo mongo gej bgaad owdood iim yum bolj bga sh

0  |  0
Top