ЭМЯ: Ерөнхийлөгчийг дүрмийн дагуу 14 хоног ТУСГААРЛАНА

2020 оны 02 сарын 28

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  БНХАУ-д айлчлал хийгээд эх орондоо эргэн ирсэн. Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийхдээ Ерөнхийлөгч болон айчлалын багийн бүрэлдэхүүнийг  энэ онцгой нөхцөл байдалд мөрдөж буй дүрмийн дагуу  14 хоног тусгаарлана гэлээ.

Сануулахад, Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр  "ҮАБЗ-ийн дарга Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д богино хугацаатай айлчлахаар өнөөдөр Улсын онцгой комиссоос зөвшөөрөл авсан. Зайлшгүй шаардлагаар айлчлал хийж байгаа ч ирэхэд нь Ерөнхийлөгч болон айлчлалын багийг одоо үйлчилж байгаа дэг журмын дагуу 14 хоног тусгаарлаж, үзлэг шинжилгээ, тандалт хийнэ" гэж байсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(176.41.229.156) 2020 оны 02 сарын 28

Зөв өө зөв

0  |  0
Top