Иранд Эрүүл мэндийн дэд сайд, Дэд Ерөнхийлөгч нь халдвар авчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 28

Иран улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар улам бүр газар авсаар байна. Өнгөрсөн хэд хоногт тус улсын өндөр албан тушаалын хэд хэдэн хүн халдвар авснаа мэдэгдэж, эмчилгээнд ороод байна.
 


Үүний гол буруутан нь Ираны Эрүүл мэндийн дэд сайд, Коронавирустэй тэмцэх тусгай хорооны дарга Ираж Харирчи байж магадгүй болоод байна.

Хэд хоногийн өмнө хэвлэлийн бага хурал дээр тэр амны хаалтгүй ирсэн төдийгүй байн байн хөлсөө арчин, ханиалгаж байлаа.
 


Энэ хурал дуусаад Ираж хурал дээр өндөр халуунтай байснаа мэдэгдэж, эмчилгээнд орсноо видео бичлэгээр зарласан. Харин тэр хэдэн хүнд халдаасан нь тодорхойгүй.

Удалгүй парламентын депутат Махмуд Садеги коронавирусийн халдвар авснаа мэдэгдсэн.
 


Мөн Ираны эмэгтэйчүүд, гэрбүлийн асуудал хариуцсан Дэд Ерөнхийлөгч Масуме Эбтекар халдвар авсныг орон нутгийн хэвлэл мэдээллээ.
 


Ираны парламентын Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны тэргүүн Можтаба Зоннур мөн л халдвар авсан байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(84.227.14.110) 2020 оны 02 сарын 29

manaid ali ert orood irsen bgaa ene virus,yagaad ilrexgui bna gedeg l sonin bna

0  |  0
зочин(203.91.115.42) 2020 оны 02 сарын 28

иргэдтэйээ сайн тулж ажилладаг юм байна.

0  |  0
мангар намынханд(192.82.69.70) 2020 оны 02 сарын 28

Ийм байхад Мангар Батэнх намын нарийн бичгийн дарга гэж томроод хорионд орохгүй мангартаад байж билээ. Аюулт өвчин дарга сайд баян ядуу гэхгүй халддаг юм шүү дээ

0  |  0
кккккк(202.9.46.135) 2020 оны 02 сарын 28

их эзэн богд чингис хааныг террорист гитлер гэж цоллоод байсан гарууд хүртэх ёстойгоо хүртэж дээ ккк

2  |  0
mongol(202.21.100.210) 2020 оны 02 сарын 28

getel manaixan yaj tenegtej bnaa ter nisex buudal deer tenegtsen suudlyn bogloosiig xar iim teneg maluudaa deerees tseverleye

1  |  0
Top