Тапан Мишра: Монгол Улс дэлхийд үлгэр жишээ болж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 02 сарын 28

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нарыг хүлээн авч уулзав. Уулзалтад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо.

Уулзалтын эхэнд, дэлхий нийтийг түгшээж  буй шинэ коронавирусын халдвар Монгол Улсад орж ирэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй цогц арга хэмжээний талаар Шадар сайд товч мэдээлэл өгч, НҮБ, ДЭМБ-аас дэмжлэг үзүүлж, бүх талаар хамтран ажиллаж буйд талархал илэрхийлэв.

Улс хооронд болон дотооддоо бүх төрлийн зорчих хөдөлгөөнд тодорхой хязгаарлалтуудыг хийж байгаа ч  эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч болзошгүй эрсдлийг тооцож ачаа тээвэр, ашигт малтмалын экспортоо хэвийн үргэлжүүлж, эдийн засгийн эргэлтээ нэмэгдүүлэх бусад арга хэмжээ авч ажиллахаар Засгийн газраас төлөвлөж буйг хэлэв.

НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра хэлэхдээ, Монгол Улсын Засгийн газар болон Улсын Онцгой комисс эрсдэлтэй нөхцөлд, өөрийн орны онцлогт тохируулж оновчтой шийдвэрийг шуурхай гарган ажиллаж ард иргэдээ шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлж, дэлхийд үлгэр жишээ болж байна гэв. 

Монгол Улсын иргэдийн хариуцлага ухамсар өндөр байгаа нь нийслэл Улаанбаатар хотод төдийгүй, орон нутагт ажиллах үеэр ажиглагдаж байлаа. НҮБ, ДЭМБ-тай бүх талаар хамтран ажиллаж, цагийн үеийн мэдээллээр хангаж байна. Бид НҮБ-ын төрөлжсөн сүлжээ байгууллагууддаа шуурхай уламжилсаар байгаа.  Та бүхний явуулж буй үйл ажиллагааг бүрэн дүүрэн дэмжиж ажиллах болно гэлээ.

Халдварт цар, тахал өвчний эрсдлээс урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын үед ДЭМБ-ын байгууллагаас техник технологийн дэвшил, шинжлэх ухааны ололтын үр дүнд бүтээгдсэн хамгийн сүүлийн үеийн зөвшөөрөгдсөн эм, вакцин, оношлуурыг Монголд Улсад нийлүүлж ажиллахаа амлаж байна гэдгээ уулзалтын үеэр ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица илэрхийлсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 32 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
yaanaa(143.176.142.132) 2020 оны 03 сарын 03

magtaad l saishaagaad l delhiid ulger jishee uzuullee l gene shinjilgeegee hiij chadahgui ovchniig myngaar ni urjuultsen baih vii de

0  |  1
ard(143.176.142.132) 2020 оны 03 сарын 03

ene enkhtuvshin ch biluu hen bilee shar ovgon maskaa urgelj buruu zuune esvel maskaa avch baigaad l shulsee uschuuleed l medeelel hiij baigaa haragdah ym ene durak hezee maskaa zov zuuj surnaa

0  |  0
Улам хичээх хэрэгтэй(66.181.161.126) 2020 оны 03 сарын 02

Улам хичээх хэрэгтэй

3  |  0
Hugi(218.37.44.243) 2020 оны 03 сарын 02

ilrvvlj chadahgui l baihgui yu uur yaahav dee zailuul, ter ilrvvleh test bagaj tuhuurumj n ch hangalttai bish yaduu oron ym chine yaah we dee.Gehdee l baij boloh bvh l arga hemjeeg sain avch bga shvv turuus.

3  |  1
БНМАУ(139.5.218.244) 2020 оны 03 сарын 01

Настай хүн будилаа л биз.

0  |  0
Mongol (202.21.108.150) 2020 оны 03 сарын 02

ОТ-н ажилчвын ширээнүүдийг салгаад ажилчдыг ширээ ширээгээр нь холдуулж халдварын аюулгүй байдлыг хангаачээ. Тэр хол говьд иргэдээ улсад мөнгө олох хэрэглсэл болгоод орхиж байгаа нь төрийн анхаарал сул байна шүү.

1  |  1
Хатан(202.21.108.150) 2020 оны 03 сарын 02

Оюутолгойн ажилчдаа ширээнүүдээ уртааш нь нийлүүлж засаад бөөнөөр нь суулгаж хойоллуулдаг. Жолооч нар их урагш гарч байсан. КВ-ын халдварын нууц ү£1-3сар байх тохиоллдол үе бас байна гээд байхадд халууныг нь үзээд л оруулаад байсан! Тиймээс монголКВд мина тээсэн эрсдэлтэй нөхөд их байгаатээсэн

1  |  0
Mongol (202.21.108.150) 2020 оны 03 сарын 02

Манайх хангалттай хугацаанд тусгаарладаггүй, хил дамнаж орж ирсэн нөхдийг! Ганц удата тест хийгээд болчихдог. КВ-ын хяналиыг хангалттай хийхгүй бга. Бас хил хаахаас өмнө ч, хааснаас хойш ч урд зүгийн хамаатнуудаа, ах дүү найз нөхөдтэй нь оруулсаар бга. Эрлийзүүдийг төрд их шургуулсаны гай. Бизнесийн акуулууд бас хахууль өгч хамаатнуудаа оруулдаг уу?!

2  |  0
Зочин(202.21.108.150) 2020 оны 02 сарын 29

Энхтүвшин маскаа зөв харуулж зүүгээчээ. Эрүү хамар хоёроо сольчихсон бна

0  |  0
Зочин(202.21.108.150) 2020 оны 03 сарын 01

Энхтүвшин маскаа буруу харуулаад өмсчихсөн юм бишүү.хамраа ил гаргачихсан, балай нөхөр вэ!

4  |  0
Enkhtuya(202.9.40.102) 2020 оны 02 сарын 29

ene bol bidnii eh oron mongol undesten bid mohohgui bid hamtdaa bugdiig davan tuilan buh zuil saihan bol Mongoliin ard tumen eruul enh baih boltugai

7  |  0
Zochin(192.82.77.153) 2020 оны 02 сарын 28

Америкийн армитай амьд үхдэлийн эсрэг гэрээнд гарын үсэг зурах үлдэж

0  |  0
Зочин(150.129.141.174) 2020 оны 03 сарын 02

Вирус илрэх далд хугацаа 7-28 хоног. Манайхан шинжилгээ авлаа маргааш нь хариу гаргаад тайвшраад байж болж бна уу

6  |  0
Зочин(64.119.27.110) 2020 оны 03 сарын 02

Сайн зүйлд баясдаггүй саар өнцгөөс байнга шүүмжилдэг зангаа залуус минь хаяцгаа Хүн юу санаж юу хэлнэ түүнийгээ өөрсдөө амсдаг гэдэг дээ

13  |  0
Зочин(66.181.188.116) 2020 оны 03 сарын 02

Энэ нэг нөхөр маскаа ёсоор нь зүүчихсэн бол бүр ОНЦ авах байлаа л даа! СҮР ДАНЗАН.

7  |  3
zochin(182.160.2.38) 2020 оны 02 сарын 29

Zaa da ih l aimhai,amia bodson humuus dee mongolchuud,gudamjind unaad ugvul bugd l zugtah baihdaa kkk

0  |  4
7(202.179.27.152) 2020 оны 02 сарын 28

Bid chin tutu tur shig baibal ard tvmen shih baidag ard tvmen um shvv.harin hulgaichid turd garsnaas hoish ih zobloo

5  |  0
Зочин(139.5.219.23) 2020 оны 03 сарын 02

Энэ хүн ингээд маскаа буруу зүүгээд бх юм бх даа. Үлгэр дууриалгүй. Оркон өвгөчүүлийн 1 юм биз дээ.

10  |  1
Irgen (72.130.112.218) 2020 оны 02 сарын 28

Maskaa zuv zuugeechee

2  |  0
Зочин(202.55.188.92) 2020 оны 02 сарын 28

Цаашлаад эрх ашигийг өвчний тархалтаас сэргийлэхэд ашиглахаас гадна жишээ нь улс төрийн сонголтоо хийхдээ хэрэгжүүлж болно. Бидний луйварчин улс төрчид, ждүчин, 60 тэрбумчин, шахаачин, хүчиндэгч гаж донтон түшээдэд дахиж боломж олгохгүй юм шүү гэсэн нийтлэг эрх ашиг яг л коронавирусийн эсрэг журмыг сахиж байгаа шиг хэрэгжвэл одоогийн 76 дотроос бараг нэг ч гишүүн дахиж сонгогдохгүй байх тэр нөхцлийг бий болгож чадна. Улмаар бид эрх ашигаа нэгэтгэснээр авилгачдыг шүүхийн өмнө чирж авчирж шийтгэж чадна. Гэх мэтээр бодитой эрх ашигаа нэгэтгэж хамтрах боломж бидэнд бүрэн байна.

0  |  0
Зочин(202.55.188.92) 2020 оны 02 сарын 28

Бидний хариуцлага, ухамсрын үүрэг байлгүй яах вэ. Бас энэ байгууллага ДЭМБ-ийн тусламж, зөвлөгөө маш их үүрэг гүйцэтгэж буй. Гол нь эв нэгдэл бишээ нөхөд өө. Энэ тал дээр бид байнга андуурдаг. Эв нэгдэл гэдэг бол хоосон үг төдий зүйл юм. Яахав хүмүүсийн мэдлэг дорой байхад шашин ёс суртахуунд гол үүрэгтэй байсан шиг эв нэгдэл балрын цагт үүрэг ихтэй байсан. Харин энэ цагт бол гол зүйл эрх ашиг юм. Монголчуудын амь амиа гэсэн нийтлэг хандлага энэ тохиолдолд нийтлэг эрх ашиг болж журам дүрмийг ягштал сахиулж байгаа хэрэг. Дахин хэлье. Эрх ашиг. Тиймээ, эрх ашиг мандтугай. Хамгийн тодорхой зүйл.

0  |  2
M.D(205.189.56.244) 2020 оны 02 сарын 28

энэ засгийн газрийн гишүүн маскаа зөв зохистой зүүмээр байна шүү

1  |  0
Зочин(150.129.141.170) 2020 оны 02 сарын 29

Монголчууд нэг санаатай, нэгдэж чадвал хүчтэй байх нь илэрхий харагдаж байна даа. Цусандаа байнаа байна.

13  |  1
Зочин(150.129.141.170) 2020 оны 02 сарын 28

Монголчууд нэг санаатай, нэгдэж чадвал хүчтэй байх нь илэрхий харагдаж байна даа. Цусандаа байнаа байна.

2  |  0
Зочин(150.129.141.170) 2020 оны 03 сарын 03

Монголчууд нэг санаатай, нэгдэж чадвал хүчтэй байх нь илэрхий харагдаж байна даа. Цусандаа байнаа байна.

5  |  1
ara(150.129.143.19) 2020 оны 02 сарын 28

yana l d yamar erguu n xeden tenegiig xoirgood bgaa yum be

1  |  5
зочин(66.181.161.91) 2020 оны 02 сарын 28

тэгээд тэр сүүлийн үеийн тоног төхөөрөмжөө хурдан нийлүүлээч нэг л их худлаа амласан гарууд

3  |  0
БИ(5.228.42.68) 2020 оны 02 сарын 28

Сайн засаглал, хариуцлага, ухамсар - үрд дүн. Уоам хийчээх болноо

4  |  0
Иргэн(66.181.161.4) 2020 оны 02 сарын 28

Нөгөөх чинь эрүүндээ маскаа зүүсээр л

3  |  1
Ya. Oyun.(202.55.188.84) 2020 оны 02 сарын 29

Mongol uls mini urgelj mandan BADRAH BOLTUGAI.

10  |  0
Усан нүдэт(66.181.188.188) 2020 оны 02 сарын 28

”хүүхэн Хуриман дээрээ” Монгол хүн бол мартаж болхгүй

2  |  0
Монгол(202.9.46.147) 2020 оны 03 сарын 01

Сайн л байна. Гэхдээ энэ бол байх ёстой зүйл. Өвөг дээдэс маань хүн бүр тусдаа аягатай, амаараа үнсэлцдэггүй, гэр бүлийн ариун харилцааг дээдэлдэг, бузар зүйлийн салхин доогуур нь гардаггүй, бусдад гай түвэг болдоггүй г.м. сайхан ёс заншилтай байсан.

32  |  1
Top