ДЭМБ: Коронавирусийн тархалтын эрсдэл дээд цэгтээ хүрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 29

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом коронавирусийн тархалтын эрсдэлийн үнэлгээ хамгийн өндөр түвшинд хүрснийг зарлалаа.

Дэлхийн 50 гаруй улсад коронавирусийн халдвар илрээд байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом коронавирусийн халдварын зэрэгцээ нийтэд айдас түгшүүр үүсгэх, ташаа мэдээлэл тараах асуудал газар авч байгааг мөн анхаарууллаа.

Гэхдээ ДЭМБ-аас “Covid-19”-ийн халдварын тархалтыг барих боломж байгааг мэдээлж буй. Дэлхий дахинд коронавирусийн эсрэг нийт 20 гаруй вакцин боловсруулагдаж байгаа аж. Вакцинуудаас хэд хэдэн эмчилгээний бодисыг эмнэл зүйн туршилтад ашиглаж байгаа гэнэ. Хэдэн долоо хоногийн дараа эхний үр дүн гарах аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.140.110) 2020 оны 02 сарын 29

өВЧИН ИЛЭРХЭЭС ӨМНӨ МАШ ХАРИУЦЛАГТАЙ АЖИЛЛАСАН ОХУ,МОНГОЛ УЛС УУДАД ӨВЧИН ГАРААГҮЙ БАЙНА. УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

0  |  0
Top