Коронавирусийн халдвар улс орнуудад импортлогдож тархаж байгаа талаар Эрүүл мэндийн яамны мэдээлэлд өгүүллээ. Тухайлбал, Италиас 11 оронд, Иранаас 14 оронд импортлогдон тарсан байна.
Италид коронавирусийн халдвар авсан хүний тоо 821 болж, 21 хүн нас бараад байна. Энэ нь Европт хамгийн том, хор хөнөөлтэй өвчний тохиолдол болж бүртгэгдэж буй.
Иранд коронавирусийн халдварын улмаас 34 хүн амиа алдаад байгаа бол халдвар авсан хүний тоо 388 болжээ.
Коронавирусийн тархалт дээд цэгтээ хүрээд байгаа энэ үед Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрууд нэмэлтээр ажиллаж, тусгаарлах байруудыг өргөтгөж байгааг ЭМЯ мөн хэллээ. Хувийн хэвшлийн эмнэлгүүдээс ч иргэдийг ажиглалтад оруулах байр болохоор хүсэлт гаргасан байгууллагууд байгаа аж. ЭМЯ хамтарч ажиллах хүсэлтээ ирүүлсэн байгууллагууд дээр очиж үзэхийн зэрэгцээ халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд оролцдог байгууллагуудтай холбогдож байгаа талаараа мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Эх оронч санаачлага гаргаж байгаа та бүхэндээ талархал илэрхийлье
iran uls anhaarahgvi bsnaa ingej bgaamdaa