Хятадад эдгэрсэн хүний тоо 38 мянгад хүрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 29

Коронавирусийн халдварын улмаас амиа алдсан хүний тоо Хятадад 2835 болжээ. Тэгвэл эдгэрсэн хүний тоо өнөө өглөөний /2020.02.29/ байдлаар 38 мянга давсан байна.

БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооноос мэдээлснээр коронавирусийн халдвар авсан хүний тоо 79.2 мянгад хүрчээ.

Түүнчлэн Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лицянь БНХАУ Иранд коронавирусийн халдварын эсрэг тэмцэхэд нь тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ. Энэхүү аюулт өвчний улмаас Иран улс 30 гаруй иргэнээ алдсаны дотор төрийн дээд албан тушаалтнууд ч байсан юм. Тухайлбал, Иранаас Ватикан, Египетэд сууж байсан Элчин сайд асан Хади Хосроушахи коронавирусийн халдварын улмаас энэ сарын 27-нд нас барсан талаар “IRNA” агентлаг мэдээлжээ. Тэрээр Тегераны эмнэлэгт хүргэгдэн, халдвар авсан нь тогтоогдсоны маргааш нь амьсгал хураасан байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.203) 2020 оны 02 сарын 29

эдгэсэн хүмүүсээс корона вирус дахин илэрч байна лээ.

0  |  0
Top