ОХУ: Өмнөд Солонгосоос ирсэн гадаадын иргэдийг оруулахгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 29

ОХУ ирэх гуравдугаар сарын 1-нээс Өмнөд Солонгосоос ирж байгаа гаднын орны иргэдийг хүлээж авахгүй байх шийдвэр гаргажээ. Орост коронавирусийн халдвар ихээр тархаж байгаа Иран улсын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх журам хэрэгжиж байгаа юм.

“COVID-19”-ийн халдварын эрсдэл дээд цэгт хүрсэнтэй холбоотойгоор хойд хөрш бусад шаардлагатай арга хэмжээг авахаа ч мэдэгдлээ.

Түүнчлэн Беларусь, Литвад коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн билээ. Минскт коронавирусийн халдвартай болох нь тогтоогдсон оюутан Иран улсын иргэн аж. Тэрбээр Азербайжаны нийслэл Бакугаас нисэж ирсэн байсан бол Литвад өвдсөн иргэн Италиас эх орондоо ирсэн байжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлснээр коронавирусийн халдвар авсан хүнд ямар ч шинж тэмдэг илрэхгүй байх үе гэж байгаа аж. Энэ нь 24 хоног ч байж магадгүй юм. Энэ хугацаанд өвчтөн халдвар авснаа мэдэлгүй бусдад тараах эрсдэлтэй байгааг анхааруулж буй.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.46.161) 2020 оны 03 сарын 02

Odoo solongosoos Kazakhstan aar damjij irj magadgui

1  |  0
Zochin(192.82.78.188) 2020 оны 03 сарын 02

Эх орон минь давхар хамгаалалтанд орлоо.

3  |  0
guy(202.131.247.254) 2020 оны 03 сарын 02

ene deed tengerees ilgeesen tseverlegee yum bish yy

3  |  0
Top