БНСУ-аас ОХУ-аар дамжиж орж ирсэн 14 иргэнийг тусгаарлалаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 03 сарын 02

БНСУ-аас ОХУ-аар дамжин "Алтанбулаг" боомтоор өчигдөр /2020.03.01/ тусгай чиглэлийн автобусаар орж ирсэн Монгол Улсын 13 иргэн, тээвэрлэсэн нэг жолооч, нэг эмчийн эрүүл мэндийн байдалд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт, тандалт хийлээ.

Эдгээр иргэний биеийн халууныг хэмжин эрүүл мэндийн судалгаа авч, хоёр иргэнийг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт, 12 иргэнийг Сүхбаатар сумд ажиглалтад түр тусгаарлажээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah (202.179.24.254) 2020 оны 03 сарын 02

Оросууд агаарын хилээ хаагаачээ. Тэгэхгүй бол нүүдэлчид вирус импортлох магадлал өндөр байна шүү анхаараарай

0  |  0
zuvuu(50.101.19.177) 2020 оны 03 сарын 02

tusgaarlaa, buudsan ch yahav

0  |  0
Top