Чех, Шотланд, Доминиканд "KOVID-19" бүртгэгдсэнээр 64 улс боллоо

М.Бүүвэй | Zindaa.mn
2020 оны 03 сарын 02

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 64 улсад коронавирус халдварлаж, 2977 нас баралт бүртгэгдээд байна. Шинээр Азербайжан, Эквадор, Ирланд, Маноко, Катар улсуудад халдвар илрээд байна.

Мөн Итали Улсад зорчсонтой холбоотойгоор Чех, Шотланд, Доминикан улсуудад коронавирусийн халдвар бүртгэгджээ.  

"KOVID-19" халдвар бүртгэгдээд байгаа 38 орны халдварын шалтгаан нь өвчлөл бүхий оронд зорчсон түүхтэй бол 20-иод улсад халдвар дотоодын дэгдэлт байдлаар тархаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top