Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2020.03.02/ мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа дэлхийн улс оронд шинэ коронавирусийн халдвар ямар түвшинд байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Тэрбээр “Гуравдугаар сарын 1-ний өдрийн ДЭМБ-ын мэдээллээр 24 цагийн дотор шинэ коронавирусийн халдвар 1739-оор нэмэгдсэн. БНХАУ-д 24 цагийн дотор 579 шинэ коронавирусийн халдвар бүртгэгдэж, 35 хүн нас барсан. БНСУ-д хоногт 586 тохиолдол нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 3736 боллоо. Тус улсад тохиолдлыг илрүүлэх, хавьтлын судалгааг маш сайн хийж байна. Өдөрт дунджаар 11 мянган хүнд лабораторийн шинжилгээ хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар 3688 иргэн тусгаарлалтад байна гэсэн мэдээллийг өгсөн. БНСУ-д шинэ коронавирусийн халдварын зургаан голомт байгаагаас сүмийн голомт хамгийн том голомт болоод байна. Тодруулбал, анх нэг хүн халдвар авч 16 хүнд халдвар тарааснаар 2200 хүнтэй голомт үүсгэсэн.
Итали улсад шинэ коронавирусийн халдварын тоо 50 хувиар нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 1694-т хүрч, нас баралтын тоо наймаар нэмэгдэж 34 боллоо.
Иран улсад 385 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 978, нас баралтын тоо 54 боллоо. Иран улс нас баралтын тоогоороо БНХАУ-ын дараа орж байна” гэв.
Сэтгэгдэл ( 1 )
naad t1 shine tenger shine gazar sum gai bson ter ursgaliig haawal taarna buh sumiihen t1 bish sain yalgaj salgana shu